SICA
“Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийн хаалтын үнэлгээ

ХАМРАХ ХҮРЭЭ: Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар аймгууд

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа, Ганцаарчилсан ярилцлага

ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=120

ХУГАЦАА: 2022.09.27 – 2022.11.08

ЗОРИЛГО: Төслийн шалгуур үзүүлэлтүүдийн биелэлт, хүлээгдэж буй үр дүн, үйл ажиллагааны гүйцэтгэлд хөндлөнгийн үнэлгээ хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох талуудад зөвлөмж боловсруулахад оршиж байв.

ОНЦЛОХ ҮР ДҮН: Төслийн хүрээнд хийгдсэн бүхий л үйл ажиллагаанууд нь туслах малчдын нөхцөл байдлыг дээшлүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болох нь энэхүү судалгааны үр дүнгээс харагдаж байв. Жишээлбэл төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө судалгаанд хамрагдсан туслах малчдын ердөө 52.6 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээг цаг тухайд нь авч чаддаг байсан бол төсөл хэрэгжсэний дараа дээрх үзүүлэлт 88.3 хувь болж өссөн байна. Дээрх болон бусад үзүүлэлтүүд нь төсөл амжилттай хэрэгжсэн болохыг илэрхийлж байсан ч, нөгөө талаар үндсэн болон туслах малчны хооронд албан ёсны хөдөлмөрийн гэрээ хийгдэх байдал хангалтгүй хэвээр байгааг судалгааны үр дүнгээс харах боломжтой. Тиймээс туслах малчинтай байгуулах хөдөлмөрийн гэрээний загварыг түгээн дэлгэрүүлэх болон төслийн хүрээнд хийгдсэн бусад ажлуудыг цаашид үндэсний хэмжээнд үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн юм.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл