Мэдээ
Мэдээ
AЗИ НОМХОН ДАЛАЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХОЛБООНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
2023 оны 12 сарын 04–07–ны өдрүүдэд Ази Номхон Далайн Үнэлгээний Холбоо (APEA–Asian Pacific Evaluation Association) ны “Future of Evaluation: Leveraging Partnerships for Equitable Development in Asia Pacific” сэдэвт чуулган Филиппин улсын Манила хотноо боллоо. Тус чуулганд 39 орны 192 үнэлгээчид цуглаж, сайн туршлагаа хуваалцаж, хяналт-үнэлгээний ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцлээ. Монгол Улсаас нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй баг тус чуулганд оролцсон юм. Манай компанийн хувьд 4 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, олон улсын туршлагаас суралцлаа.
2023.12.19 15:05
0
YOUTH CONFERENCE 2023 : COMPASS OF OPPORTUNITIES
ЦойлогсоZ залуусын коммунитигээс зохион байгуулдаг YOUTH CONFERENCE нь 3 дах жилдээ COMPASS OF OPPORTUNITIES нэрийн дор 3000 гаруй залуусын оролцоотойгоор зохион байгуулагдав. Энэхүү арга хэмжээнд бид СУДАЛГААТАЙ ҮНДЭСТЭН стратегийн хүрээнд хэрэгжүүлж буй MONGOLIAN IDENTITY цуврал судалгааны 2 дах судалгаа болох МОНГОЛЧУУДЫН СОЁЛ БОЛОН МОНГОЛ ХҮНИЙ ЗАН ТӨЛӨВИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА-ны үр дүн дээр суурилан залуучуудад хэрхэн хувийн бүтээмжийг үнэлж, сайжруулах тал дээр зөвлөмж, илтгэл танилцууллаа.
2023.11.15 16:12
0
ХҮРЭЛТОГООТ-2023
"Хүрэлтогоот-2023" эрдэм шинжилгээний хурал 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа. Манай компани тус хурлын тусгай байрын ивээн тэтгэгчээр 8 дахь жилдээ ажиллаж байна. Энэ удаагийн тусгай байранд МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн магистрант Отгонбаярын Анхилуун “Оюуныг нээгч “оюун түлхүүр” сургаал хийгээд сэтгэл хөдлөлийн оюун ухаан (ei)-ы өгүүлэмж” сэдэвт илтгэлээр шалгарсан юм. 
2023.11.13 16:32
0
BUSINESS OPPORTUNITIES FAIR 2023
Азийн хөгжлийн банкнаас зохион байгуулж буй "Business Opportunities Fair 2023" арга хэмжээнд Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг, Дэд захирал Г.Эрдэнэ нар оролцож байна. Энэхүү арга хэмжээ нь АХБ-тай хамтран ажилладаг байгууллагуудад зориулсан форум бөгөөд салбар бүрийн АХБ-ны мэргэжилтнүүд болон АХБ-тай хамтран ажилладаг бусад байгууллагуудтай хамтран ажиллах боломж олгодог арга хэмжээ гэдгээрээ онцлог юм.
2023.11.08 12:24
0
ESOMAR CONGRESS 2023
Дэлхийн 70 орчим орны 750 гаруй судалгаа, зөвлөх үйлчилгээний байгууллагууд жил бүр хуран чуулдаг "ESOMAR Congress 2023" арга хэмжээ 9 сарын 10-аас 9 сарын 13-ны хооронд 4 өдрийн туршид Нидерланд улсын нийслэл Амстердам хотноо зохион байгуулагдав. Тус конгресс-т Эс Ай Си Эй ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг оролцон туршлага судалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлээд ирлээ.
2023.11.08 11:42
0
MEN-TERNSHIP PROGRAM
MEN-TERNSHIP ПРОГРАМ ГЭЖ ЮУ ВЭ? SICA компанийн хэрэгжүүлж буй оюутныг илүү чадавхжуулах, хөгжүүлэх, онолоор сурсан мэдлэгээ практик руу буулгаж чадварлаг боловсон хүчин болгон бэлтгэхэд чиглэгдсэн цалинтай дадлагын хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын томоохон их сургуулиуд болох МУИС, ХААИС болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулиудтай санамж бичгийг үзэглэн, хамтын ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж байна.
2023.09.15 15:06
1
ЭС АЙ СИ ЭЙ ХХК нь ESOMAR-ийн албан ёсны гишүүн боллоо.
ESOMAR гэж юу вэ? ESOMAR нь дата анализ, судалгааны салбарын олон улсын тэргүүлэх гишүүнчлэлтэй байгууллага юм. Анх 1947 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1948 онд гишүүддээ анхны судалгааны стандарт, удирдамж, ёс зүйн дүрмүүдээ танилцуулж эхэлснээс хойш аль хэдийн 70-аад жил болжээ. 1977 оноос стандарт, удирдамж, ёс зүйн дүрмээ Олон Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай (International chamber of commerce) хамтран гаргаж, 2016 оноос дата анализын стандарт, удирдамж, ёс зүйн дүрмүүдийг мөн гаргаж байна. ESOMAR-ийн гишүүн болсоноор бид дата анализ, судалгааны олон улсын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй аван суралцаж, тэргүүлэх туршлагатай хөл нийлүүлэн алхаж, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
2023.08.02 07:41
0
“Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн дунд шатны үнэлгээ
ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хот, Булган аймаг, Хишиг-Өндөр сум   МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа, Ганцаарчилсан ярилцлага, Баримт бичгийн судалгаа   ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=315  ХУГАЦАА: 2023.03.29-2023.06.16  ЗОРИЛГО:   Дунд шатны үнэлгээний гол зорилго нь төслийн үндсэн 4 зорилтот үр дүнгийн хүрээнд тавьсан 21 үйл ажиллагааг төсөл хэрэгжилтийн эхний 3 жилээр нэг бүрчлэн үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд нь санал, зөвлөмж боловсруулан хүргүүлэхэд оршино.   ОНЦЛОХ ҮР ДҮН:   Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн 21 үйл ажиллагааны 14 нь “үр дүнтэй”, 4 нь “тодорхой үр дүнтэй”, 3 ажил хараахан эхлээгүй тул “үнэлэх боломжгүй” байна. Төслийн хүрээнд зохион байгуулсан сургалтад хамрагдсан иргэдийн хог ангилалт, тэр дундаа хуванцар хогоо ангилан ялгах талын мэдлэг, ойлголт сайжирсан байна. Тухайлбал, төслийн сургалтад хамрагдсан иргэдийн 85.5 хувь нь хогоо ангилан ялгадаг ба тэдгээр иргэдийн 45-68 хувь нь өөрсдийн ашигладаг хог ашиглалтын системийг “төслийн хүрээнд зохион байгуулагдсан хөтөлбөрөөс сурсан” байна.   Судалгааны үр дүнгээс үзэхэд нийт оролцогчдын 85.5 хувь нь хогоо ангилдаг, 14.4 хувь нь ангилдаггүй байна. Үр дүнг байршлаар нь харьцуулж үзэхэд Хишиг-Өндөр сумын хогоо ангилдаг иргэдийн тоо Улаанбаатар хот болон Булган аймгийн иргэдийнхтэй харьцуулахад 4.4-21.9 хүртэлх нэгж хувиар өндөр байна.  
2023.07.31 11:16
0
УБЦАТ, УБЦАНСТ-ИЙН хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгөх зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна.
УБЦАТ, УБЦАНСТ-ИЙН хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгөх зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна. Тус төсөл нь нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгсэл болон үйлчилгээгээр хангахын зэрэгцээ хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах дунд хугацааны арга хэмжээг боловсруулах зорилгоор 2012 оноос хойш хоёр үе шаттай хэрэгжиж байна. Уг зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд төслийн хэрэгжилтийн үр нөлөөгөөр шалгуур үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлохыг зорьж байгаа бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр талбарт ажиллах судлаач бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
2023.06.14 13:39
0