SICA
2024 оны "Аз жаргалын индекс" -ийн тайлан
Жил бүр нийгмийн халамж, орлого, эрүүл мэнд, эрх чөлөө, өгөөмөр сэтгэл, авлигын зэрэг гэх хүчин зүйлсээр үнэлж дэлхийн улс орнуудын аз жаргалын индексийг гаргадаг. Энэхүү үзүүлэлт нь тухайн улсын иргэд хэр аз жаргалтай байгааг харуулдаг гэж ойлгоход болох юм. 2024 оны аз жаргалын индексээр 7 дахь жилдээ "Финлянд" улс тэргүүлжээ. Тус индекс нь улс орнуудыг 0 - 10 хооронд үнэлдэг бөгөөд 10 руу ойртох тусам аз жаргалтай ба 0 рүү ойртох тусам аз жаргалгүй гэж үздэг байна. Эхний 5 байранд орсон улс орнуудыг жагсаавал:
  1. Финлянд - 7.741
  2. Дани - 7.583
  3. Исланд - 7.525
  4. Швед - 7.344
  5. Израйл - 7.341
Харин манай орны хувьд 143 орноос 77 байранд 5.696 оноотойгоор жагсажээ. 
Дайны хөлд нэрвэгдсэн Ливан болон Афганистан улсууд хамгийн сүүлд жагсаж байна.
Эх сурвалж: worldhappiness.report
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл