Судалгааны арга зүй, түүвэрлэлт хийх арга, мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллээ
боловсруулах, анализ, дүн шинжилгээ хийх хүртэлх судалгааны бүхий л үе шатны ерөнхий мэдлэгийг эзэмшүүлэх нь “СУДЛААЧ” сургалтын зорилго юм.
Энэхүү сургалт нь:
• Байгууллагын дунд түвшний менежерүүд
• Маркетинг, борлуулалтын менежерүүд
• Сургалт, судалгааны менежерүүд
• Судалгаа, шинжилгээний ажилд сонирхолтой хэн бүхэнд нээлттэй
Сургалтын сэдэв:
Өдөр 1: Судалгааны тухай үндсэн ойлголт
Өдөр 2: Түүвэр судалгааны арга зүй
Өдөр 3: Асуулгын хуудас боловсруулах арга зүй
Өдөр 4: Мэдээлэл цуглуулалт ба боловсруулалт
Өдөр 5: Дүн шинжилгээ, тайлан бичих арга зүй
Энэхүү сургалтад сууснаар байгууллагадаа болон өөрт хэрэгцээт судалгааг төлөвлөж, бие даан судалгаа, шинжилгээ хийхэд зайлшгүй хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.
СУРГАЛТЫН ХУГАЦАА:
Нийт 5 өдөр үргэлжлэх бөгөөд 04-р сарын 22-ны өдрөөс 04-р сарын 26-ний өдөр хүртэл.
Сургалт тус бүрийн үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут
СУРГАЛТЫГ ХЭН ЗААХ ВЭ?
Судалгаа, зөвлөх үйлчилгээний "ЭС АЙ СИ ЭЙ" ХХК-ийн бизнес аналист, захирлууд танд өөрсдийн судалгаа, шинжилгээний арвин туршлагаас хуваалцах болно.
СУРГАЛТЫН ТӨЛБӨР
Нэг оролцогчийн 380,000 төгрөг (Байгууллага хамт олны хямдрал авах боломжтой)