Ялангуяа шинэ зах зээлд нэвтрэх, шинэ бүтээгдэхүүн гаргах, эсвэл бодлого боловсруулах үед суурь судалгаа заавал хийх шаардлагатай.
|
SICA ХХК
SICA ХХК СУДАЛГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ
Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална.
|
|
Суурь судалгааны гол үзүүлэлтүүд
1. Зах зээлийн хэмжээ, бүтэц
Хэдэн хэрэглэгч байна вэ? Зах зээл хэдэн төгрөгийн эрэлттэй вэ? Аль сегмент хамгийн их өсөлттэй байна вэ?
2. Хэрэглэгчийн ерөнхий сегмент
Нас, хүйс, орлого, байршил, амьдралын хэв маяг, худалдан авалтын ерөнхий зан төлөв.
3. Өрсөлдөөний орчин
Хэдэн өрсөлдөгч байна вэ? Тэдний давуу болон сул тал юу вэ? Ямар үнэ, байршуулалтын стратеги ашиглаж байна вэ?
4. Зах зээлийн тренд ба хандлага
Технологийн өөрчлөлт, хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлт, шинэ боломж, ирээдүйн өсөлтийн чиглэл.
5. Хууль эрх зүйн орчин
Салбарт нөлөөлж буй хууль, журам, лиценз, зохицуулалт, төрийн бодлого.

Суурь судалгаанд ашиглагддаг аргачлалууд
- Хоёрдогч мэдээлэл – Үндэсний статистик, салбарын тайлан, өмнөх судалгаанууд
- Анхан шатны асуулга – Ерөнхий хандлага, анхны ойлголт авах
- Ажиглалт – Зах зээлийн бодит үйл ажиллагааг судлах
- Шинжээчийн ярилцлага – Салбарын мэргэжилтнээс мэдээлэл авах
Эдгээр аргачлалуудыг хослуулснаар суурь судалгаа илүү бодитой, найдвартай болдог.

Суурь судалгаа яагаад чухал вэ?
- Нарийвчилсан судалгааны бат бөх суурь болдог
- Буруу чиглэлд хөрөнгө оруулах эрсдэлийг бууруулна
- Стратеги боловсруулахад бодит мэдээлэл өгдөг
- Шийдвэр гаргалтыг илүү итгэлтэй болгодог
Суурь судалгаа бол бизнесийн амжилтын эхний хамгаалалт гэж хэлж болно.

Суурь судалгаа ба нарийвчилсан судалгааны ялгаа
- Суурь судалгаа – Ерөнхий зураглал, нөхцөл байдлыг тодорхойлно
- Нарийвчилсан судалгаа – Тодорхой асуудлыг гүнзгий судална
Иймээс суурь судалгаагүйгээр нарийвчилсан судалгаа хийх нь чиглэлгүй хайгуул-тай адил юм.