Судалгаатай Үндэстэн
Судалгаатай Үндэстэн
Mongolian Identity
2023.04.05 12:32
0
Datamon
Datamon.mn цахим хуудас нь судлаач, эрдэмтэн профессор, мэргэжлийн байгууллагууд болон судалгаа, зөвлөх үйлчилгээний компаниудын бэлтгэсэн судалгааны нэгдсэн платформ юм. Та энэхүү цахим хуудсаас олон улсын судалгааны арга зүй, статистик, зах зээл, маркетингийн шинжилгээнд суурилсан нийгэм, эдийн засаг, бизнес болон тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хийгдсэн нарийн судалгааны тайлангуудтай танилцах боломжтой. Datamon.mn цахим хуудсаар үйлчлүүлснээр та төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнесээ амжилттай удирдах, шинэ боломжийг бий болгох, орчны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах юм. Эрхэм зорилго нийтэд хүртээмжтэй судалгааны эко системийг бий болгох Уриа үг судалгаанд суурилсан шийдвэр гаргалт таны амжилтын үндэс... Зорилго олон нийт болон аж ахуй нэгж, байгууллагуудад зориулан оновчтой шийдвэр гаргах, орчны талаарх нарийвчилсан мэдээллийг авах боломжийг бүрдүүлэх судлаачид, профессорууд, мэргэжлийн байгууллагын хийсэн судалгааны ажил, бүтээл, тайлан, тоон мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн зорилтот бүлэгт хамгийн хялбар бөгөөд хурдан шуурхай хүргэх Давуу тал НАЙДВАРТАЙ Судлаач, мэргэжлийн байгууллагын боловсруулсан судалгааны тайлан   ӨРГӨН ЦАР ХҮРЭЭ Нийгэм, эдийн засаг, бизнес болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг хамарсан өргөн хүрээний судалгаа   ХЯМД ҮНЭ Мэргэжлийн түвшинд хийгдсэн судалгааг хамгийн хямд үнээр авах боломж бүрдэнэ   ТАСРАЛТГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА Салбар, орчин, улирлын онцлогоос хамааруулан хэрэгцээт судалгааг байнга шинэчлэн хүргэнэ   АРГА ЗҮЙ Хүлээн зөвшөөрөгдсөн, бодит арга зүй дээр суурилсан судалгааны тайлан   ОНОВЧТОЙ ШИЙДВЭР ГАРГАЛТ Судалгаа шинжилгээнд суурилсан орчны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авснаар оновчтой удирдах, шийдвэр гаргах боломж бүрдэнэ  
2023.04.05 12:32
0
SICA Academy
Бид судалгаа, шинжилгээний арга зүй, ур чадвар хийгээд судалгааны бүтээл, бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд илүү хүртээмжтэй, олдоцтой болгосноор аливаа шийдвэр гаргалтууд оновчтой болж, Монгол улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэдэг.      Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд ЭС АЙ СИ ЭЙ ХХК нь судалгаатай үндэстэн санаачилгыг гарган, идэвхийлэн ажиллаж байна. Тус санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн маань нэг нь иргэн бүрийг судалгааны мэдлэг, ур чадвартай болгох зорилгоор зохион байгуулж буй  судалгааны арга зүйн сургалт юм. Энэ хүрээнд SICA Академиар дамжуулан манай баг бүхий л салбарын төлөөллүүд болон хувь хүмүүсийг практик, дадлага ажилд суурилсан судалгааны сургалтад хамруулан, “Судалгаатай Үндэстэн” болоход нь бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Ийнхүү МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Академи тай хамтран “1000 судлаач” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр богино хугацаанд 1000 хүнийг судалгааны мэдлэг, ур чадвар, дадалтай болгож чадах юм. 1. Хөтөлбөрийн зорилго Судалгаа, шинжилгээний бүхий л үе шатны арга зүйн мэдлэг, мэдээллийг системтэй, хамгийн энгийнээр 1000 хүнд хүргэх. 2. Хамрах хүрээ Байгууллагын дунд түвшний менежерүүд, Маркетинг, борлуулалтын менежерүүд Сургалт, судалгааны менежерүүд Судалгаа, шинжилгээний ажилд сонирхолтой хүмүүс 3. Сургалтын хэлбэр Танхимын сургалт Цахим сургалт Захиалгат сургалт 4. Хамтын ажиллагааны 2 талын оролцоо SICA Академи: Сургалтын контент бэлтгэх, Сургалтын бүртгэл хийх, Сургалтыг зохион байгуулах, Сургагч багш нараар хангах, Бизнес Академи Сургалтын танхим бэлтгэх, Маркетинг хийх Сургалт сонирхогчдыг холбох
2023.03.09 23:33
0