Бид судалгаа, шинжилгээний арга зүй, ур чадвар хийгээд судалгааны бүтээл, бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд илүү хүртээмжтэй, олдоцтой болгосноор аливаа шийдвэр гаргалтууд оновчтой болж, Монгол улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэдэг.
Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд ЭС АЙ СИ ЭЙ ХХК нь судалгаатай үндэстэн санаачилгыг гарган, идэвхийлэн ажиллаж байна. Тус санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн маань нэг нь иргэн бүрийг судалгааны мэдлэг, ур чадвартай болгох зорилгоор зохион байгуулж буй судалгааны арга зүйн сургалт юм.
Энэ хүрээнд SICA Академиар дамжуулан манай баг бүхий л салбарын төлөөллүүд болон хувь хүмүүсийг практик, дадлага ажилд суурилсан судалгааны сургалтад хамруулан, “Судалгаатай Үндэстэн” болоход нь бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Ийнхүү МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Академи тай хамтран “1000 судлаач” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр богино хугацаанд 1000 хүнийг судалгааны мэдлэг, ур чадвар, дадалтай болгож чадах юм.