ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Түүвэр судалгаа, чанарын судалгаа
ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n= 391
ХУГАЦАА: 2022.05.02 – 2022.07.02
ЗОРИЛГО: Харилцаа холбооны салбарын зохицуулалтын өнөөгийн нөхцөл байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, үр нөлөө, тулгарч буй бэрхшээл, эрэлт хэрэгцээтэй холбоотой асуудлуудад тусгай зөвшөөрөл эзэмшигчид хэр сэтгэл ханамжтай байгааг тодруулах, үнэлэлт, дүгнэлт хийх, цаашид үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаарх санал, сэтгэгдлийг тодорхойлох байсан.
ОНЦЛОХ ҮР ДҮН: Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг 1-5 хүртэлх оноогоор үнэлэх бөгөөд үнэлгээний утга 5-руу дөхөх тусам сэтгэл ханамж өндөртэй байгааг илэрхийлнэ. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үзүүлэлт, ХХЗХ-ны үйл ажиллагаатай холбоотой үзүүлэлт, харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалттай холбоотой үзүүлэлт, тусгай зөвшөөрлийн төрөл тус бүрийн үзүүлэлт зэрэг 4 дэд бүлгийн 50 орчим үзүүлэлтээр сэтгэл ханамжийг нарийвчлан тодорхойлж, холбогдох дүн шинжилгээнүүдийг хийсэн.