SICA
Замын хөдөлгөөний нөхцөл байдал болон зорчих хурдны судалгаа

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ БОЛОН ЗОРЧИХ ХУРДНЫ СУДАЛГААГ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний SICA ХХК нь ЖАЙКА олон улсын байгууллагын захиалгаар “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд замын хөдөлгөөний нөхцөл байдал болон зорчих хурдны тооллого судалгааг амжилттай гүйцэтгэсэн.

Авто замын хөдөлгөөн зохицуулалт 38 хувиар буурчээ
Зорчих хурдны судалгаа

SICA ХХК

SICA ХХК СУДАЛГАА
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ

Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөв, бүтээгдэхүүний судалгааг мэргэжлийн түвшинд хийж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална.

Энэхүү судалгаа нь Улаанбаатар хотын төвийн гол уулзваруудын авто замын ачаалал, түгжрэлийн нөхцөл байдлыг бодит хэмжилтэд тулгуурлан үнэлж, гэрлэн дохионы зохицуулалтыг сайжруулах нотолгоонд суурилсан мэдээлэл бүрдүүлэхэд чиглэсэн.

Улаанбаатар хотын төвийн гол уулзваруудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим, түгжрэлийн нөхцөл, зорчих хурдыг бодит хэмжилтээр тодорхойлж, авто замын ачаалалд тохирсон гэрлэн дохионы ажиллах горимыг оновчлох боломжийг бүрдүүлэх. Энэхүү зорилгын дор дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаа ба шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаа – шинэ бүтээгдэхүүн, инновацийн шийдлийг турших

  • Тээврийн хэрэгслийн төрлөөр болон зорчих чиглэл тус бүрийн хөдөлгөөний эрчмийг тодорхойлох
  • Түгжрэл үүсэх давтамж, түгийн уртыг хэмжих
  • Зөвшөөрсөн ногоон гэрлээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог тогтоох
  • Хотын төвийн гол маршрутуудын зорчих дундаж хурдыг тодорхойлох
  • Замын хөдөлгөөний удирдлагын зохицуулалтын өнөөгийн нөхцөлд үнэлгээ өгөх
  • Судалгааны хамрах хүрээний хувьд Улаанбаатар хотын төвийн гол 17 уулзварыг
  • Замын хөдөлгөөний нөхцөл байдлын судалгаа – 06:00–22:00 (16 цагийн тасралтгүй тооллого)
  • Зорчих хурдны судалгаа – Өглөө, өдөр, оройн ачааллын цагуудад (3 давтамж) хамруулсан.

Замын хөдөлгөөний нөхцөл байдлын судалгааг

  • Уулзвар тус бүрд камерын бичлэг + гар тооллого хослуулсан
  • Тээврийн хэрэгслийг суудлын болон том оврын гэж ангилан тоолсон
  • 15 минутын интервалаар хөдөлгөөний эрчим, түгжрэлийг хэмжсэн
  • Түгжрэлийн уртыг зогсох шугамаас хамгийн арын автомашин хүртэл хэмжсэн
  • Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хийсэн гэрлэн дохионы горимын зохицуулалтын бүртгэлийг авах арга зүйгээр гүйцэтгэсэн бол

Зорчих хурдны судалгааг

  • Хотын төвийн гол уулзваруудыг дайран өнгөрөх 2 маршрут сонгон авсан
  • Судалгааны автомашинууд GPS төхөөрөмж ашиглан секунд тутмын байршлын бичилт хийсэн
  • Жолооч + тэмдэглэл хөтлөгч хамтран бодит нөхцөл байдлыг давхар бүртгэсэн
  • Автозамын ангилал, цагийн бүсээр дундаж зорчих хурдыг тооцоолон гүйцэтгэсэн.

Энэхүү судалгаа нь хотын замын хөдөлгөөний бодит нөхцөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дата бий болгох, гэрлэн дохионы зохицуулалтыг сайжруулах практик санал, үндэслэл бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах бодлоготой уялдсан хот төлөвлөлт, замын менежментийн судалгааны суурь мэдээлэл болох ач холбогдолтой.

SICA ХХК

Нөхцөл байдлын судалгаа

SICA ХХК нь нөхцөл байдлын судалгааг мэргэжлийн түвшинд хийж, таны бизнесийн амжилтын магадлалыг бодит өгөгдлөөр баталгаажуулна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл