Мэдээ
Мэдээ
СУДАЛГААНЫ БАГИЙН СУРГАЛТ
"Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил" төслийн нөлөөллийн үнэлгээг хийх “Судалгааны баг”-ийн сургалт өнөөдөр эхэлж байна. Уг төсөл нь НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-наас 2018 оны 05 сараас 2023 оны 09 сар хүртэлх хугацаанд, нийт 6 аймгийн 18 суманд хэрэгжсэн. Энэхүү нөлөөллийн үнэлгээний сургалт нь 2024 оны 07 сарын 22-ны өдрөөс 10 өдрийн хугацаанд, нийт 80 цаг үргэлжилнэ. Мөн 2-4 өдрийн туршилт судалгаа хийгдэж, талбарт ажиллах судлаачдын бэлтгэл бүрэн хангагдах юм. Нийт судлаач нартаа амжилт хүсье. Хамтрагч: #rowsquared
2024.07.22 15:06
1
СУДЛААЧ ШАЛГАРУУЛЖ АВНА.
Орон нутагт малчин өрхөөс судалгаа авах судлаач шалгаруулж авна. 2024.07.22-оос 2024.08.05 хүртэл УБ хотод сургалтад хамрагдана. 2024.08.07-оос 2024.08.22 хүртэл хуваарилагдсан орон нутагт ажиллана. 3, 4-р курсын оюутан байж болно. Ухаалаг утас, таблет дээр ажиллах чадвартай. Багийн системээр ажиллана. Сумдад очоод малчин өрхүүдээс судалгаа авахад тусалж, дэмжих хөтөч ажиллана. Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/SKjksVeu1JmXjoxM8
2024.07.04 13:58
0
Судлаач сургалтын 6 сарын бүртгэл эхэллээ.
Судалгааны арга зүй, түүвэрлэлт хийх арга, мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллээ боловсруулах, анализ, дүн шинжилгээ хийх хүртэлх судалгааны бүхий л үе шатны ерөнхий мэдлэгийг эзэмшүүлэх нь “СУДЛААЧ” сургалтын зорилго юм. Энэхүү сургалт нь: • Байгууллагын дунд түвшний менежерүүд • Маркетинг, борлуулалтын менежерүүд • Сургалт, судалгааны менежерүүд • Судалгаа, шинжилгээний ажилд сонирхолтой хэн бүхэнд нээлттэй  Сургалтын сэдэв: Өдөр 1: Судалгааны тухай үндсэн ойлголт Өдөр 2: Түүвэр судалгааны арга зүй Өдөр 3: Асуулгын хуудас боловсруулах арга зүй Өдөр 4: Мэдээлэл цуглуулалт ба боловсруулалт Өдөр 5: Дүн шинжилгээ, тайлан бичих арга зүй Энэхүү сургалтад сууснаар байгууллагадаа болон өөрт хэрэгцээт судалгааг төлөвлөж, бие даан судалгаа, шинжилгээ хийхэд зайлшгүй хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг эзэмшинэ. СУРГАЛТЫН ХУГАЦАА: Нийт 5 өдөр үргэлжлэх бөгөөд 04-р сарын 22-ны өдрөөс 04-р сарын 26-ний өдөр хүртэл. Сургалт тус бүрийн үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут СУРГАЛТЫГ ХЭН ЗААХ ВЭ? Судалгаа, зөвлөх үйлчилгээний "ЭС АЙ СИ ЭЙ" ХХК-ийн бизнес аналист, захирлууд танд өөрсдийн судалгаа, шинжилгээний арвин туршлагаас хуваалцах болно. СУРГАЛТЫН ТӨЛБӨР Нэг оролцогчийн 380,000 төгрөг (Байгууллага хамт олны хямдрал авах боломжтой) Бүртгэлийн линк: https://forms.gle/u8wMSWtGbAMmYfri6 Холбоо барих: 80087858, 70126009 SICA Academy пэйж хуудас, academy@sica.mn
2024.05.27 11:05
0
Эс Ай Си Эй ХХК-ийн 14 жилийн ой тохиож байна
2024 оны 04 сарын 27-нд SICA компанийн 14 жилийн ой тохиож байна.  14 жилийн турш үнэ цэнийг хамтдаа бүтээлцсэн үе үеийн ажилтнууд, эрхэм харилцагчид, хамтрагчид та бүхэндээ ойн баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн гүнээс талархал илэрхийлье. Судалгаатай үндэстэн цогцлоох их үйлсэд SICA-чууд бид түүчээлж, тантай хамт байх болно...
2024.04.26 17:16
0
2024 оны "Аз жаргалын индекс" -ийн тайлан
Жил бүр нийгмийн халамж, орлого, эрүүл мэнд, эрх чөлөө, өгөөмөр сэтгэл, авлигын зэрэг гэх хүчин зүйлсээр үнэлж дэлхийн улс орнуудын аз жаргалын индексийг гаргадаг. Энэхүү үзүүлэлт нь тухайн улсын иргэд хэр аз жаргалтай байгааг харуулдаг гэж ойлгоход болох юм. 2024 оны аз жаргалын индексээр 7 дахь жилдээ "Финлянд" улс тэргүүлжээ. Тус индекс нь улс орнуудыг 0 - 10 хооронд үнэлдэг бөгөөд 10 руу ойртох тусам аз жаргалтай ба 0 рүү ойртох тусам аз жаргалгүй гэж үздэг байна. Эхний 5 байранд орсон улс орнуудыг жагсаавал: Финлянд - 7.741 Дани - 7.583 Исланд - 7.525 Швед - 7.344 Израйл - 7.341 Харин манай орны хувьд 143 орноос 77 байранд 5.696 оноотойгоор жагсажээ.  Дайны хөлд нэрвэгдсэн Ливан болон Афганистан улсууд хамгийн сүүлд жагсаж байна. Эх сурвалж: worldhappiness.report
2024.03.26 12:29
0
СУДАЛГААНЫ ЕРӨНХИЙ АРГА ЗҮЙН “СУДЛААЧ” СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Судалгааны арга зүй, түүвэрлэлт хийх арга, мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллээ боловсруулах, анализ, дүн шинжилгээ хийх хүртэлх судалгааны бүхий л үе шатны ерөнхий мэдлэгийг эзэмшүүлэх нь “СУДЛААЧ” сургалтын зорилго юм. Энэхүү сургалт нь: • Байгууллагын дунд түвшний менежерүүд • Маркетинг, борлуулалтын менежерүүд • Сургалт, судалгааны менежерүүд • Судалгаа, шинжилгээний ажилд сонирхолтой хэн бүхэнд нээлттэй Сургалтын сэдэв: Өдөр 1: Судалгааны тухай үндсэн ойлголт Өдөр 2: Түүвэр судалгааны арга зүй Өдөр 3: Асуулгын хуудас боловсруулах арга зүй Өдөр 4: Мэдээлэл цуглуулалт ба боловсруулалт Өдөр 5: Дүн шинжилгээ, тайлан бичих арга зүй Энэхүү сургалтад сууснаар байгууллагадаа болон өөрт хэрэгцээт судалгааг төлөвлөж, бие даан судалгаа, шинжилгээ хийхэд зайлшгүй хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг эзэмшинэ. СУРГАЛТЫН ХУГАЦАА: Нийт 5 өдөр үргэлжлэх бөгөөд 04-р сарын 22-ны өдрөөс 04-р сарын 26-ний өдөр хүртэл. Сургалт тус бүрийн үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут СУРГАЛТЫГ ХЭН ЗААХ ВЭ? Судалгаа, зөвлөх үйлчилгээний "ЭС АЙ СИ ЭЙ" ХХК-ийн бизнес аналист, захирлууд танд өөрсдийн судалгаа, шинжилгээний арвин туршлагаас хуваалцах болно. СУРГАЛТЫН ТӨЛБӨР Нэг оролцогчийн 380,000 төгрөг (Байгууллага хамт олны хямдрал авах боломжтой) Бүртгэлийн линк: https://forms.gle/u8wMSWtGbAMmYfri6 Холбоо барих: 80087858, 70126009 SICA Academy пэйж хуудас, academy@sica.mn
2024.03.14 17:01
0
МАЛЧДАД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯНД НЭГДЛЭЭ.
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс зохион байгуулж буй малчдад туслах хандивын аянд Эс Ай Си Эй ХХК-ийн хамт олон нэгдэж, мөнгөн хандив өглөө. Зудад өртсөн малчдад чин сэтгэлээсээ туслах зорилгоор залуучууд маань өөрсдийн санаачилгаар хандивын аяныг дотооддоо өрнүүлж, ийнхүү цугласан мөнгийг хүлээлгэн өгсөн юм.
2024.03.14 16:31
0
СУДЛААЧ НАРТАА ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЛЭЭ.
Манай компанийн үйл ажиллагааны хамгийн чухал хэсгүүдийн нэг болох мэдээлэл цуглуулалтыг нугалдаг судлаач нартаа талархлаа илэрхийлж, шинэ жилийн бэлгийг нь гардуулав. Мөн ажлын гүйцэтгэл болон чанарын түвшнээрээ бусдыгаа манлайлсан 2 шилдэг судлаачийг шалгаруулж, цом, үнэ бүхий зүйл дурсгалаа.�� Шилдэг судлаач нараа онцолбол: 2023 онд 14 судалгааны мэдээлэл цуглуулалтын ажилд оролцож, нийт 2502 судалгааг бие даан авсан амжилтаараа оны шилдэг судлаачаар М.Жуудай эгч маань шалгарав. М.Жуудай эгч маань өдгөө 70 нас хүрч байгаа бөгөөд 2024 онд компьютерын сургалтад сууж чадвараа ахиулна гэж зорьж байгаа түүний хичээл зүтгэлийг үгээр хэлэхийн аргагүй, үнэхээр их бахархаж байна. Дараагийн шилдэг судлаач маань аж, ахуйн нэгж байгууллагад суурилсан судалгааг мэргэжлийн түвшинд авдгаараа алдартай. Бидний гүйцэтгэсэн томоохон түүвэртэй ААНБ-ын түүвэр судалгааны нийт 20 хувийг дангаараа гүйцэтгэж, хамгийн олон судалгаа авсан амжилтаараа 2023 оны шилдэг судлаачаар Ц.Энхжаргал эгч маань шалгарсан юм. Ц.Энхжаргал эгч маань мөн тэтгэвэртээ суусан гээд та бүхэн боддоо. Эгч нараараа үнэхээр их бахархаж байна. �� Шилдгээр шалгарсан сайхан эгч нартаа болон нийт судлаач нартаа шинэ он, шинэ жилийн гал халуун баярын мэндийг хүргэе.
2024.01.05 15:17
0
2023 ОНЫ АЖЛЫН ҮР ДҮНГИЙН БАЯРЫН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Тус хурлын үеэр 2023 онд амжилт бүтээл арвин байж, эв эеийг эрхэмлэж, бусдыгаа хошуучлан ажилласан шилдэг ажилтнуудаа шалгаруулж, Тайланд улсад аялах эрхийн бичгийг гардууллаа. Мөн тууштай, тогтвортой, удаан жил ажиллаж буй ажилтнууддаа талархал илэрхийлж, мөнгөн урамшуулал олгов. Судалгаатай үндэстэн бэлтгэх ил үйлсэд хувь нэмрээ оруулж, өдөр бүр ханцуй шамлан ажилладаг SICA компаниар овоглосон нийт ажилтнууддаа талархал илэрхийлж, шинэ жилийн гал халуун мэндийг хүргэе. Та бүхэндээ эрүүл мэнд, эв нэгдэл, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье!
2024.01.03 12:23
0