ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хотын 5 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 5 Ерөнхий Боловсролын Сургуулиуд
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа
ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=120
ХУГАЦАА: 2022.09.20 – 2022.10.20
ЗОРИЛГО: Энэхүү суурь судалгааны зорилго нь өсвөр насныхны бэлгийн боловсролын талаарх өнөөгийн мэдлэг ойлголтыг судлан, бэлгийн боловсролын талаарх мэдээллийг хэрхэн, хаанаас олж авдаг болох, мэдээллийг олж авахад тулгарч буй саад бэрхшээлийг тодруулахад оршино.
ОНЦЛОХ ҮР ДҮН: Өсвөр насныхны бэлгийн боловсролын талаарх мэдлэг, ойлголтыг тодорхойлохын тулд судалгаанд Улаанбаатар хотын 5 дүүргийн 5 ЕБС-ийн 12-18 насны 100 охид, хөвгүүдийг хамруулсан болно. Хүүхдүүдийн энэ талаарх мэдлэг, ойлголтыг тодорхойлохын тулд судалгаанд үндсэн 7 сэдвийг хамруулан судалсан. Үүнд: хүмүүс хоорондын харилцаа, хүний бие махбод ба эрхтэн тогтолцоо, бэлгийн бойжилт, жендер, бэлгийн чиг баримжаа, бэлгийн эрүүл мэнд болон хүмүүс хоорондын харилцаанаас үүдэлтэй хүчирхийллийн тухай ойлголтууд багтсан. Хүүхдүүдийн хувьд энэ талаарх мэдээлэл авах эх сурвалж нь гэр бүл, найз нөхөд, хичээлийн хүрээгээр хязгаарлагдаж байгаа бөгөөд тэдний мэдлэг, ойлголтод бусдын үзэл бодол нөлөөлж болохыг илтгэж байна.