SICA
“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь төсөл - 2” төслийн 2-р шатны суурь судалгаа

ХАМРАХ ХҮРЭЭ: Суурь судалгаанд Улаанбаатар хотын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс (ХБХЭМБНХК), Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл (БХДЗ), Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүд, орон нутгаас Ховд аймгийн Ховд сум, Өвөрхангай аймгийн Уянга сум хамрагдав.

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон, чанарын судалгаа болон ажиглалт судалгаа

ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=480

ХУГАЦАА: 2022.05.02 – 2022.09.15

ЗОРИЛГО: Энэхүү суурь судалгааны зорилго нь ТХСБ (Тусгай хэрэгцээт сургалтын байгууллага)-ын өнөөгийн нөхцөл байдлыг судлах, багш нар, эцэг эхийн бага, дунд ангийн сурагчидтай ажиллах арга барил, мэдлэг ойлголтыг үнэлэх цаашлаад судалгааны үр дүнд үндэслэн төслийн үйл ажиллагаанд ашиглахуйц санал зөвлөмжийг боловсруулах юм.

ОНЦЛОХ ҮР ДҮН: Зорилтот 8 сургуульд суралцаж буй 4-5 дугаар ангийн тусгай хэрэгцээт хүүхдүүдийг бага ангиас дунд ангид дэвшин суралцах бэлэн байдал; бие бялдар, сэтгэл зүй, суралцахуйн үйл явцад нь дэмжлэг үзүүлж буй сургуулийн нөхцөл байдал; сонгогдсон 8 сургуулийн дунд ангийн багш нарын тэгш хамруулах боловсролын талаарх мэдлэг ойлголт, чадавх; бага, дунд ангийн эцэг эхчүүдийн ТХСБ (Тусгай хэрэгцээт сургалтын байгууллага)-ын талаарх ойлголт мэдлэг, хүүхдийнхээ сурч хөгжихөд үзүүлж буй дэмжлэг туслалцаа; оролцооны түвшин, тэгш хамруулан сургах боловсрол, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг бага ангиас дунд ангид дэвшин суралцахад чиглэсэн бодлого, дүрэм журамд тус тус дүн шинжилгээ хийв.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл