Сургалтыг төслийн менежментээр мэргэшсэн зөвлөх Марк Тассе удирдан явуулсан бөгөөд сургалтын үр дүнг шууд ажилдаа хэрэгжүүлэх боломжтой байсан нь бидэнд ихээхэн үр өгөөжтэй байлаа.
Сургалтаар төслийн менежмент гэж юу вэ? сэдвээс эхлээд, оролцогч талуудыг тодорхойлох, цар хүрээг гаргах, нарийвчилсан төлөвлөлт хийх, төслийн алхам тутмыг хэрхэн хэрэгжүүлэх, эрсдэлийг урьдчилан тооцох зэрэг үе шатыг бүрийг нэг бүрчлэн үзэж, өөрсдийн хэрэгжүүлдэг төсөл дээр жишээ болгон ажилласан юм.
Сургалтын үр дүнд өдөр тутмын үйл ажиллагаандаа төслийн менежментийг мөрдлөг болгон ажиллаж, цаашид хэрэгжилтийг хянах тал дээр илүү анхаарал хандуулан ажиллахаар санал солилцов.