2020–2021 оны улирлын ханиад томуугаас урьдчилан сэргийлж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөмж болгодог Солонгосын Green Cross үйлдвэрийн GC FLU ханиад томууны вакцинд нийт ажилтнуудаа хамрууллаа.
Томуугийн вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн туршид ханиад томуунаас хамгаалах бөгөөд томуугаар өвчилсний дараа хүндрэх, бусдад халдаах эрсдэлийг бууруулахад хамгийн үр дүнтэй арга болдог байна.
Томуу бол вирусээр үүсгэдэг өвчин бөгөөд вирустэй хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар бусдад халддаг. Ханиад томуугийн шинж тэмдгүүд ихэвчлэн 3–5 өдөр үргэлжилнэ. Ихэнхдээ бүрэн эдгэрдэг ч зарим хүмүүс хүндээр өвддөг төдийгүй, дэлхий дээр жил бүр олон хүн ханиад томуугийн улмаас нас бардаг байна. Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга бол вакцинжуулалт юм.