SICA
“Шинэ үеийнхний улс төр, сонгуулийн идэвх, оролцоо”

Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК өмнө нь “Монголын нийгмийн үеүдийг тодорхойлох нь” судалгааг хийж үр дүнг нээлттэйгээр та бүхэнд танилцуулсан билээ. Тус судалгаагаар 1995 оноос хойш төрсөн залуусыг “шинэ үеийнхэн” гэж тодорхойлсон. Уг судалгааны үргэлжлэл болгон “Шинэ үеийнхний улс төр, сонгуулийн идэвх, оролцоо” хэмээх судалгааг хийж гүйцэтгэлээ.

Энэхүү судалгаанд Улаанбаатар хот, 21 аймгийн 1,000 шинэ үеийн төлөөллийг хамруулсан бөгөөд шинэ үеийнхний улс төр, сонгуулийн оролцоо, улс төрийн сэтгэл ханамж, үнэт зүйлс, итгэлцэл, мэдлэг зэрэг өмнө нь манайд хийгдэж байгаагүй олон шинэ судалгааны сэдвүүдийг хөндсөн болно.

Судалгааны үр дүнд шинэ үеийн сонгогчдыг 2020 онд ямар үзэл, хандлагын үүднээс хэрхэн оролцох гэж байгааг тандан кластерийн шинжилгээ хийж нийт есөн бүлэгт ангилан авч үзлээ. Улмаар тэрхүү бүлэг тус бүрийн төр засгийн болон сонгуулийн талаарх санаа бодол, улс төрийн оролцооны төлөв байдлын онцлогуудыг гарган тавихаар оролдсон болно.

Судалгааны дэлгэрэнгүй үр дүнтэй танилцахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл