Манай компани “Ардчиллын боловсрол төв” ТББ-ын захиалгаар “Иргэний орон зайн төлөв байдал, түүнийг дэмжих эрх зүйн таатай орчны хэрэгцээ шаардлагыг тодорхойлох” судалгааг гүйцэтгэсэн.
ИНБ (Иргэний нийгмийн байгууллага)–ын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сайжруулахтай холбоотой нөлөөллийн үйл ажиллагааг баримт, дүн шинжилгээ бүхий мэдээллээр хангах үндсэн зорилгоос гадна ИНБ-ын үйл ажиллагаа болон оролцогч талуудын зураглалыг тодорхойлох, ИНБ-ын үйл ажиллагааны үр нөлөө болон Монгол Улс дахь иргэний орон зайн өнөөгийн төлөв байдлыг судлах зорилтуудыг агуулсан болно.
Тус судалгаанд Улаанбаатар хот, 21 аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 683 ИНБ, төрийн болон ОУ-ын байгууллага, хэвлэл мэдээллүүдийн төлөөллүүдтэй бүлгийн ярилцлагыг хийж, олон талын байр суурь, мэдээллийг нэгтгэхийг зорив.
Бид судалгаанд оролцогчдын байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг НҮБ-ын дэргэдэх статистикийн хорооны боловсруулж, гишүүн орнуудад ашигладаг COPNI2019 загвараар ангилсан ба оролцогч байгууллагыг нийгэмд үйлчилдэг, гишүүддээ үйлчилдэг гэхээс гадна аль алинд нь гэх ангиллыг нэмж харьцуулалт хийхэд ашигласан.
Энэхүү судалгааны тайлан нь манай байгууллагын ДАТАМОН платформд нээлттэй байршсан бөгөөд та дэлгэрэнгүй тайлантай танилцах бүрэн боломжтой.
“Ардчиллын боловсрол төв” ТББ-ын ажилсаг, оюунлаг хамт олондоо маш их баярлалаа, цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.