SICA
2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд нөлөөлсөн хүчин зүйлсийн судалгаа

Улсын хэмжээний сонгуулийн үеэр зөвхөн сонгогчдын хүн ам зүйн шинж чанараас гадна улс төрийн намыг үнэлэх хувь хүний шинж чанараас хамаарч сонголтод өөрчлөлт гарч болзошгүй байдаг. Үүний нэгэн жишээ болохуйц тохиолдол бол 2020 оны УИХ-ын сонгуулийн үр байв.

Монгол Улс нь төрийн эрх барьж байсан хоёр том намтай боловч нэг нам нь 2 удаа дараалан ялж, нөгөө нь ялагдана гэдэг нь ялагдсан намыг дэмждэг зарим сонгогчдын хувьд шийдвэр гаргалт нь өөрчлөгдсөнийг харуулж байна. Тиймээс 2020 оны УИХ-ын сонголтод тулгуурлан МАН болон АН-ыг дэмждэг сонгогчдын саналын өөрчлөлтийг судлах зайлшгүй шаардлагатай юм.

Манай улсын хувьд судалгааны институтүүд болон ОУ-ын байгууллагууд нь сонгуулийн үр дүнгийн судалгаа, тэр дундаа сонгогчдын хандлагын социологийн судалгааг хийдэг боловч сонгуулийн үр дүнд тулгуурлан сонгогчдын улс төрийн намыг тухайлан сонгож буй зан төлөвийн өөрчлөлтийг судалсан судалгаа өнөө болтол хараахан хийгдээгүй байна. Харин энэ удаагийн судалгаагаар 2020 оны УИХ-ын сонгуульд сонгогчдын санал өгсөн байдалд дүн шинжилгээ хийж, ямар шалтгааны улмаас тухайн сонголтоо хийснийг нь тодруулж, сонгогчдын сонгуулийн үр дүнгийн сэтгэл ханамж болон улс төрийн намуудын талаарх сэтгэл ханамжийг хэмжсэн юм. Мөн АН болон МАН-уудын нэр хүнд болон дүр төрхийг судалж цаашлаад АН-ын сонгуульд ялагдсан шалтгааныг тодорхойлохоор оролдсон. Үүнээс гадна 2020 оны УИХ-ын сонгуульд сонгогчдын санал өгсөн байдлыг шинжилж, сонгогчдын улс төрийн намын гишүүнчлэл болон сонгосон намыг харьцуулан сонгох зан төлөвийг анх удаа судалснаараа шинэлэг болж чадсан юм.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл