SICA
УЛААНБААТАР ХОТЫН ХОГ ХАЯГДЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Хог хаягдлын хэмжээ, менежементийн асуудал нь улс орны хөгжлийн түвшинтэй нягт холбоотой байдаг. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод бүтээн байгуулалт эрчимжиж, хүн амын төвлөрөл бий болж байгаатай холбоотойгоор хог хаягдлын хэмжээ ихэссээр байна. Энэ нь эргээд халдварт өвчин тархах нөхцлийг бүрдүүлж, байгаль орчны бохирдол, доройтлыг нэмэгдүүлж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн иргэдийн амьдрах орчин болон эрүүл мэндэд сөрөг нөлөөлж байна.

Нийт зайлуулсан ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал – 995.1 мянган тонн

Зориулалтын бус газар, гудамж талбайн цэвэрлэсэн хог – 3.4 мянган тонн/38.1 га талбай

Улаанбаатар хотын хог хаягдлын эх үүсвэр, мянган тонн

Улаанбаатар хотын хог хаягдлын төрөл, хувиар

Энд: Бусад төрлийн бүтээгдэхүүний хаягдалд лагийн төрлийн хаягдал, хаягдал дугуй, цахилгаан барааны хаягдал зэрэг бусад бүх хаягдал багтдаг.

Ахуйн аюултай хог хаягдал

Ахуйн аюултай хог хаягдал гэдэг нь айл өрхөд үүссэн, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул учруулж буй болон учруулах боломжтой хог хаягдлыг хэлдэг. Ахуйн аюултай хог хаягдалд дараах хог хаягдлыг хамруулна

Хог хаягдлын задрах хугацаа

Та өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс дараах зүйлсийг хориглоно уу:

  • Хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгалгүй хаях
  • Ангилсан болон бусад хог хаягдлыг зориулалтын хадгалах саванд байх тохиолдолд шатаах, гал гаргах, ухаж тараах
  • Ангилан ялгасан хог хаягдлыг цуглуулан тээвэрлэх эрх бүхий байгууллагаас өөр этгээд цуглуулах, тээвэрлэх болон ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулах
  • Хог хаягдлыг нийтийн эзэмшлийн гудамж,зам талбай, далан,шуудуунд ил задгай хаях

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл