БАНК БУС САНХҮҮГИЙН САЛБАРЫН ЗАХ ЗЭЭЛ БА БАЙГУУЛЛАГЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ЦОГЦ СУДАЛГААГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Манай байгууллага Монгол Улсын банк бус санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон хөгжлийн чиг хандлагыг олон улсын болон дотоодын түвшинд гүнзгийрүүлэн судалж, банк бус санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн дотоод орчны үнэлгээ, хэрэглэгч ба өрсөлдөгчийн иж бүрэн судалгаа, стратегийн орчны шинжилгээг цогцоор нь амжилттай хийж гүйцэтгэлээ.
Энэхүү судалгаа нь байгууллагуудын стратеги төлөвлөлт, зах зээлд суурилсан шийдвэр гаргалтад бодитой үндэслэл өгөх зорилготой бөгөөд дараах үндсэн чиглэлүүдийг хамарсан болно.
Макро түвшний өргөн хүрээтэй мэдээллээс гадна байгууллагын бизнесийн орчинд шууд нөлөөлөх хүчин зүйлсийг дараах чиглэлүүдээр нарийвчлан судлав.
Улс төр, эдийн засаг, нийгэм, технологи, байгаль орчин, хууль эрхзүйн хүчин зүйлсийн эерэг болон сөрөг нөлөөллийг үнэлэв.
Эдийн засгийн мөчлөг, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, олон улсын зах зээлийн гол үзүүлэлтүүд.
Банк бус санхүүгийн зах зээлийн төлөв, өсөлт бууралтын чиг хандлага, салбарын гол үзүүлэлтүүдийн шинжилгээ.
Эдгээр мэдээлэл нь зах зээл хаашаа чиглэж буйг том зургаар ойлгох, салбарын ирээдүйн төлөвийг бодитой таамаглахад чухал ач холбогдолтой.
Микро түвшний өргөн хүрээтэй мэдээллээс гадна байгууллагын бизнесийн орчинд шууд нөлөөлөх хүчин зүйлсийг дараах чиглэлүүдээр нарийвчлан судлав.
Зах зээлд тоглогчдын давуу тал, сул тал, зах зээлд эзлэх байр суурь, өрсөлдөөний стратеги, үнийн бодлого, үйлчилгээний онцлог
Харилцагчдын хэрэгцээ, хандлага, зан төлөв, үйлчилгээнд өгөх үнэлгээ, сайжруулах шаардлагатай үндсэн үзүүлэлтүүд
Байгууллагын нөхцөл байдлыг зөвхөн тоон үзүүлэлтээр бус, ажилтнуудын санал бодол, дотоод үйл ажиллагааны процессын нарийн үнэлгээнд тулгуурлан дараах чиглэлүүдээр тодорхойлов. Ажилтнуудын үнэлгээг тусгаж өгсөн нь байгууллагын бодит нөхцөл байдлыг олон өнцгөөс, илүү нарийвчлалтай тодорхойлох давуу талыг бий болгосон.
Эдгээр дүн шинжилгээ нь байгууллага өөрийн өрсөлдөх чадварыг сайжруулах, стратегиа шинэчлэх, үйлчилгээгээ илүү чанартай болгох шийдвэр болгох шийдвэр гаргалтад чухал суурь болох боломжийг бүрдүүлдэг.
Энэхүү цогц судалгаа нь дараах давуу талуудаараа онцлог:
Энэхүү судалгаа нь банк бус санхүүгийн салбарын өнөөгийн төлөв байдал, ирээдүйн боломж, эрсдэлийг тэнцвэртэйгээр харуулж, байгууллагуудын стратеги, бизнесийн шийдвэр гаргалтад бодитой үндэслэл болох цогц мэдээллийг бүрдүүлсэн.