Мэдээ
Мэдээ
Хөгжлийн төлөвлөгөө, суурь судалгаа (БГД)
ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хот, Баянгол дүүрэгМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон болон чанарын судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=2500ХУГАЦАА: 2022.06.06 – 2022.08.06ЗОРИЛГО: “Баянгол дүүргийн хөгжлийн хөтөлбөр-2030”-ийг боловсруулах, түүнд шаардагдах суурь судалгаа болон баримт бичгийн шинжилгээний ажлыг гүйцэтгэх зорилготой.ОНЦЛОХ ҮР ДҮН: Суурь судалгааны ажлын хүрээнд тоон болон чанарын мэдээллийг цуглуулан, мэдээлэлд боловсруулалт, дүн шинжилгээ хийж тайлан боловсруулах ажлыг гүйцэтгэсэн. Суурь судалгааны үр дүнд үндэслэн “Баянгол дүүргийн хөгжлийн хөтөлбөр-2030” хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулснаараа онцлог юм. Энэ хүрээнд:Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоо хамаарлыг тодорхойлох; Дүүргийн нийгэм, эдийн засгийн салбаруудын статистик тоон мэдээллийг судлах, харьцуулах; Дүүргийн иргэд болон аж ахуй нэгж байгууллагуудаас дүүргийн цаашдын хөгжил хандлага, хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор түүвэр судалгаа, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагын судалгааг зохион байгуулж, үр дүнг боловсруулах; Баримт бичгийн судалгааны хүрээнд олон улсын хөгжлийн туршлага судлах ажлуудыг гүйцэтгэсэн.
2022.08.06 00:00
0
Монгол Улсын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын арван зургаадугаар буюу 2021 оны нэгтгэл тайлан
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Хоёрдогч судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n= 1552ХУГАЦАА: 2022.04.28 – 2022.07.28ЗОРИЛГО: Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь ОҮИТБС-ын стандартын дагуу ил тод байдлыг хангах явдлыг сайжруулах, ил болсон мэдээллийн иж бүрэн хамралт, үнэн бодит байдалд үнэлгээ өгөх, Засгийн газрын мэдээллийн систем, байгалийн баялгийн засаглалын удирдлагыг сайжруулахад чиглэсэн зөвлөмж бүхий МОҮИТБС-ын 16 дугаар буюу 2021 оны нэгтгэл тайлан боловсруулах явдал юм.ОНЦЛОХ ҮР ДҮН: ОҮИТБС-ын шаардлагуудын хэрэгжилт нь ТӨААН-үүдийн хувьд тодорхойгүй байна гэж баталгаажуулалт хийсэн өмнөх шинжээчдийн дүгнэлтэд тулгуурлан Стандартад шаардлагууд нэмэгдсэн. Стандартад ОТАХ нь жендерийн эрх тэгш тэнцвэртэй байдал болон нийгмийн оролцоог сайжруулахад хүчин чармайлт гаргаж, баримтжуулах шаардлагатай гэж заасны дагуу эрдэс баялгийн салбарт ажиллаж буй ажиллах хүчний мэдээлэлд жендерийн мэдээллийг оруулж, эмэгтэйчүүдийн оролцоо эрдэс баялгийн салбарт хэр байгааг харуулсан. Түүнчлэн байгаль орчны асуудал нь байгалийн нөөцийн засаглалын чухал хэсэг тул олборлох салбарын байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа, байгаль орчны нөлөөллийн мониторинг, үнэлгээний үр дүнг тайланд тусгав.
2022.07.28 00:00
0
Харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=96ХУГАЦАА: 2021.07.26 – 2022.07.26ЗОРИЛГО: Авсан үйлчилгээ тус бүр дээр харилцагчийн сэтгэл ханамжийг сар бүр үнэлүүлж, судалгааг Англи хэл рүү орчуулан судалгааны мэдээллийн санд бүртгэх зорилготой.ОНЦЛОХ ҮР ДҮН: Бэлтгэгдсэн оператор (мэдээлэл цуглуулагч) зорилтот ажилтнаас урьдчилан боловсруулсан асуулгын хуудасны дагуу мэдээллийг цуглуулсан. Судалгааны мэдээлэл цуглуулалтыг утсаар мэдээлэл цуглуулах (CATI) аргаар гүйцэтгэсэн юм.Авагдсан судалгааг хариуцсан төслийн менежер тухай бүрд нь орчуулж, системд оруулж ажиллаа. Энэхүү судалгаагаар сар бүр 8 харилцагчийн сэтгэл ханамжийг үнэлүүлсэн ба жилийн туршид давхардсан тоогоор 96 харилцагчийг судалгаанд хамруулав. Бид CATI төвийн мэдээллийг хамгаалахын тулд стандарт серверийн өрөө бий болгосон. Сервер болон мэдээллийн сан, мэдээлэл хадгалагддаг компьютерууд орчны нөлөө бүхий байгалийн гамшиг, цахилгааны тасалдал, хулгай зэрэг эрсдэлээс бүрэн хамгаалагдсан.
2022.07.26 00:00
0
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн зохицуулалтын үйл ажиллагааны талаар сэтгэл ханамжийн судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Түүвэр судалгаа, чанарын судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n= 391ХУГАЦАА: 2022.05.02 – 2022.07.02ЗОРИЛГО: Харилцаа холбооны салбарын зохицуулалтын өнөөгийн нөхцөл байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, үр нөлөө, тулгарч буй бэрхшээл, эрэлт хэрэгцээтэй холбоотой асуудлуудад тусгай зөвшөөрөл эзэмшигчид хэр сэтгэл ханамжтай байгааг тодруулах, үнэлэлт, дүгнэлт хийх, цаашид үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаарх санал, сэтгэгдлийг тодорхойлох байсан.ОНЦЛОХ ҮР ДҮН: Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг 1-5 хүртэлх оноогоор үнэлэх бөгөөд үнэлгээний утга 5-руу дөхөх тусам сэтгэл ханамж өндөртэй байгааг илэрхийлнэ. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үзүүлэлт, ХХЗХ-ны үйл ажиллагаатай холбоотой үзүүлэлт, харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалттай холбоотой үзүүлэлт, тусгай зөвшөөрлийн төрөл тус бүрийн үзүүлэлт зэрэг 4 дэд бүлгийн 50 орчим үзүүлэлтээр сэтгэл ханамжийг нарийвчлан тодорхойлж, холбогдох дүн шинжилгээнүүдийг хийсэн.
2022.07.02 00:00
0
Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд ХХЭМБ-уудын оролцоо болон нөөцийг үнэлэх үйл ажиллагаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=36ХУГАЦАА: 2022.05.29 – 2022.06.30ЗОРИЛГО: Сүрьеэ өвчний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү судалгааны зорилго оршино.ОНЦЛОХ ҮР ДҮН: Судалгаагаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын сүрьеэгийн тусламж үйлчилгээнд оролцож буй өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын сонирхол, нөөцийн үнэлгээг хийх, мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллах бодлого төлөвлөгөөг гаргасан. Одоогийн байдлаар ХХЭМБ-уудын тал хувь нь сүрьеэ өвчний анхдагч (сэжигтэй тохиолдлыг шалгах) оношилгоог хийж байгаа нь ХХЭМБ-уудын сүрьеэ өвчний үйл ажиллагаанд оролцох байдал хангалтгүй байгааг илтгэж байв. Сүрьеэ өвчний санхүүжилт ЭМДС-д орсон ч ХХЭМБ-уудын сүрьеэ өвчний оношилгоо хийх сонирхол бага байгаа нь хүний нөөц байхгүй, тоног төхөөрөмж байхгүй, дагнасан чиглэлээрээ л тусламж, үйлчилгээ үзүүлэх сонирхолтой мөн санхүүжилт авах асуудалтай гэдэгтэй холбоотой гэдгийг судалгааны үр дүнгийн хэсгээр тодорхойлсон.
2022.06.30 00:00
0
Төрийн байгууллагын баримт бичгийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хотМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Чанарын судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=13ХУГАЦАА: 2021.12.22 – 2022.06.30ЗОРИЛГО: Байгууллагын баримт бичгийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд нөхцөл байдлыг тодорхойлох судалгааг гүйцэтгэж, судалгааны үр дүнд үндэслэн холбогдох журам, санал зөвлөмж боловсруулах зорилготой.ОНЦЛОХ ҮР ДҮН: Энэхүү судалгааны ажлын хүрээнд захиалагч байгууллагын дотоод бүтэц зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээл, хэрэгцээ шаардлагыг илрүүлэх чанарын болон баримт бичгийн судалгааг гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнд суурилан байгууллагын цаашдын албан хэрэг хөтлөлтийн орчныг сайжруулах санал зөвлөмж, журмыг боловсруулан, холбогдох албан хаагчдад сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулсан юм.
2022.06.30 00:00
0
1000 СУДЛААЧ ХӨТӨЛБӨР
МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академитай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэв. Хамтын ажиллагааны хүрээнд олон нийтийг судалгааны арга зүйн мэдлэг, ур чадвартай болгох, судалгаатай үндэстэн бий болгоход хувь нэмэр оруулах зорилго бүхий “1000 СУДЛААЧ” хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалтыг зохион байгуулах юм. Судалгаа шинжилгээний бүхий л үе шатны арга зүйн мэдлэг, мэдээллийг системтэй, хамгийн энгийнээр хүргэж, “Судалгаатай үндэстэн” болоход бодит хувь нэмрээ оруулан ажиллах болно.
2022.06.28 19:51
0
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын чиглэлээр батлагдсан бодлого, хөтөлбөрийн баримт бичгийн үр нөлөөний үнэлгээ
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс, Төв аймаг болон Дорнод, Ховд аймгуудМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Түүвэр судалгаа, чанарын судалгаа, хоёрдогч судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n= 1552ХУГАЦАА: 2022.04.28 – 2022.06.28ЗОРИЛГО: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын чиглэлээр батлагдсан бодлого, хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүн, ХХААХҮЯ, орон нутгаас иргэдэд үзүүлж буй ажил, үйлчилгээний талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамжийг судлан дүгнэлт хийж, зөвлөмж боловсруулах, цаашлаад судалгааны ажлын үр дүнг ашиглан бодлогын баримт бичгийн төлөвлөлтийг сайжруулах, боловсронгуй болгох, оролцогч талуудын хэрэгцээг тодорхойлох нь энэхүү зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго байсан.ОНЦЛОХ ҮР ДҮН: Бодлогын баримт бичгийн үр нөлөөг үнэлэхдээ “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 8 дугаар хавсралтад тусгагдсан арга зүйг ашигласан. Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр эдийн засгийн хөгжил, захиргааны үйл ажиллагаанд үзүүлсэн нөлөөлөл, нийгмийн хөгжилд үзүүлсэн нөлөөлөл болон хууль тогтоомж болон эрх зүйн тогтолцоонд үзүүлсэн нөлөөллийг тус тус нарийвчлан үнэлсэн.
2022.06.28 00:00
0
Зүүнхараа орон нутгийн хөтөлбөрийн хаалтын үнэлгээ 2003-2021
ХАМРАХ ХҮРЭЭ: Төслийн зорилтот орон нутаг болох Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Баянгол сум, Мандал сум, Номгон тосгон, Түнхэл тосгон болон Хэрх багМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Чанарын судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: Зорилтот орон нутгийн хүүхдүүд, иргэд, орон нутгийн эрх бүхий байгууллагын төлөөллүүд, ДЗМОУБ-ын төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүд зэрэг нийт 60 оролцогчдыг чанарын судалгаанд хамрууллаа.ХУГАЦАА: 2022.03.11 – 2022.05.31ЗОРИЛГО: Зүүнхараа ОНХ (Олон нийтийн хөтөлбөр)-ийн хаалтын үнэлгээний зорилго нь 18 жилийн хугацаанд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн үйл ажиллагаа, төслүүдийн хүрээнд орон нутгийн иргэдийн амьдралд гарсан үр нөлөөг судлан өөрчлөлтийн онолд үндэслэн дүгнэлт, санал зөвлөмжийг боловсруулахад оршино.ОНЦЛОХ ҮР ДҮН: Судалгааны ажлын зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хангаж ажилласан. Үүнд: Иргэд болон өрхийн сайн сайхан байдалд тулгуурлан хөтөлбөр хэрэгжсэнээс хойш орон нутгийн хэмжээнд гарсан төлөвлөсөн болон төлөвлөөгүй өөрчлөлтүүдийг судлах, Хөтөлбөрийн хугацаанд үр дүнтэй хэрэгжсэн, цаашид үргэлжлэх боломжтой төсөл, үйл ажиллагааг үргэлжлүүлж авч явах иргэд, орон нутгийн чадавх болон хамтын ажиллагааг судлах, Хөтөлбөр хэрэгжүүлэх явцад орон нутгийн иргэд, төрийн байгууллагын төлөөллүүд, иргэний нийгмийн байгууллагууд ДЗМОУБ-аас менежмент, ур чадвар бусад талбарт суралцсан байдал, Хамтран ажиллагч байгууллага, оролцогчдын зүгээс хүүхэд болон орон нутгийн иргэдийн сайн сайхан байдлыг хангахын тулд цаашид анхаарч хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлсон эсэхийг судлах зэрэг болно. “Зүүнхараа ОНХ”-ийн хаалтын үнэлгээг гүйцэтгэхэд анхдагч болон хоёрдогч судалгааны аргуудыг хослуулан ашигласан болно. Энэхүү судалгаанд төсөл хөтөлбөрийн үнэлгээний олон улсын аргыг ашиглахын зэрэгцээ “Өөрчлөлтийн онол”-д тулгуурлан төсөл хөтөлбөрийн үнэлгээг хийж гүйцэтгэсэн болно.
2022.05.31 00:00
0