Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэгчдийн судалгааг амжилттай гүйцэтгэлээ
“Эс Ай Си Эй” ХХК нь Бүгд Найрамдах Солонгос Улсын ABN Korea ХХК-ын захиалгаар “Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэгчдийн судалгаа”-г амжилттай гүйцэтгэлээ. Энэхүү төсөл нь Монголын хэрэглэгчдийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээний талаарх бодит мэдээллийг олон улсын түншдээ хүргэх зорилготой хамтын ажиллагааны нэг илрэл болсон юм.
Судалгааны зорилго
Сүүлийн жилүүдэд эрүүл мэнддээ анхаарах, дархлаагаа дэмжих хандлага нэмэгдэхийн хэрээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ иргэдийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болж байна. Энэ хүрээнд судалгаа нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу бүх төрлийн витамин, эмийн ургамлын ханд, цай зэрэг бүтээгдэхүүн хэрэглэгчдийн талаарх дараах мэдээллийг урьдчилан боловсруулсан асуумжийн дагуу цуглуулах зорилготой байв:
Судалгааны арга зүй ба хамрах хүрээ
Судалгааг утсаар болон онлайн хэлбэрээр гүйцэтгэсэн. Ингэснээр оролцогчдод тохиромжтой байдлаар мэдээллийг үр ашигтай цуглуулах боломж бүрдсэн. Судалгаанд Улаанбаатар хотод амьдардаг 25-59 насны хоёр бүлгийн иргэд хамрагдсан:
Судалгааны ач холбогдол
Энэхүү судалгаа нь Монгол Улсын иргэд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхдээ ямар шинж чанарт анхаардаг, ямар шалтгаанаар хэрэглэдэг болохыг тодруулах үндсэн мэдээллийг цуглуулсан ач холбогдолтой судалгаа боллоо. Цуглуулсан мэдээлэл нь тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй болон Монголын зах зээлд нэвтрэхийг зорьж буй байгууллагуудад хэрэглэгчийн хэрэгцээ, сонголтыг ойлгох бодит суурь болох юм.
“Эс Ай Си Эй” ХХК нь дотоодын болон олон улсын байгууллагуудын захиалгаар чанартай, найдвартай судалгааг гүйцэтгэж, “Судалгаатай үндэстэн” стратегийн хүрээнд шийдвэр гаргалтыг бодит мэдээллээр дэмжсээр байна.
|
SICA ХХК
SICA ХХК СУДАЛГАА
|