SICA нь залуу судлаачдын шилдэг судалгааны ажлыг шалгаруулж, нийт 92 сая төгрөгийн грант, шагнал олгох DATA QUEST тэмцээний бүртгэлийг эхлүүллээ. Бүртгэл 2026 оны 12 дугаар сарын 10-ны 23:59 цагт хаагдана.
Зөв шийдвэр зөв судалгаанаас эхэлдэг. Бид «Судалгаатай үндэстэн» стратегийнхаа хүрээнд Монгол Улсад судалгаанд суурилсан мэдлэг, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү төслийг санаачиллаа.
DATA QUEST гурван зүйлийг зорьж байна:
Тэмцээн 2026 оны 11 дүгээр сараас 2027 оны 1 дүгээр сар хүртэл Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Шалгаруулалтын үе шат, оролцогч багуудын түүхийг телевизийн нэвтрүүлэг хэлбэрээр үзэгчдэд хүргэнэ.
Ерөнхий зохион байгуулагчаар SICA, хамтран зохион байгуулагчаар Цойлогсоз, ТэнГэр ТВ, Системийн инженерчлэлийн институт ажиллаж байна.
Монгол Улсын их, дээд сургуулийн бакалавр, магистрын түвшний суралцагчид 4 гишүүнтэй баг бүрдүүлэн оролцоно. 2025–2026 оны хичээлийн жилийн хавар төгсөгчид ч оролцох боломжтой.
Багууд Монгол залуусын амьдрал, үнэт зүйл, ирээдүйг хөндсөн 20 сэдвээс сонгох бөгөөд төстэй сэдвийг өөрсдөө дэвшүүлж болно. Сэдвүүдийн бүрэн жагсаалтыг posted.mn/dataquest холбоосоос аваарай. Судалгаандаа дэвшилтэт технологи, хиймэл оюун ашиглахыг зөвшөөрнө.
Бүртгүүлсэн багуудаас 20 нь Pitch Day-д, тэднээс 5 нь судалгааны үе шатанд шалгарч, Final Pitch-д байр эзлүүлнэ.
Шагналын сан нь 50 сая төгрөгийн судалгааны грант, 42 сая төгрөгийн эцсийн шагналын сангаас бүрдэнэ.
Мөнгөн шагналаас цаашхи боломж
Шилдэг судалгаа цаасан дээр үлдэхгүй, шийдвэр гаргагчдад хүрнэ.
Багийн ахлагч 2026 оны 12 дугаар сарын 10-ны 23:59 цагаас өмнө posted.mn/dataquest хаягаар бүртгэлийн маягтыг бөглөнө. Бүртгэлд дараах зүйлс шаардлагатай:
Мөн баг дараах таван асуултад хариулна:
Бүртгэлтэй холбоотой асуултаа 8918 0742 дугаараар лавлана уу.
Багаа бүрдүүлж, судалгааны санаагаа бидэнд ирүүлээрэй.
Судалгаатай Үндэстэн