SICA
Хөшигтийн хөндийн чөлөөт бүсийн эдийн засгийн чадамж, хөрөнгө оруулалтын орчин, салбарын боломж, дэд бүтэц болон зах зээлийн эрэлтийг тодорхойлох судалгаа

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эс Ай Си Эй ХХК нь Хөшигтийн хөндийн чөлөөт бүсийн хөгжлийн хүрээнд бүсийн эдийн засгийн чадамж, хөрөнгө оруулалтын орчин, салбарын боломж, дэд бүтэц болон зах зээлийн эрэлтийг тодорхойлох судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.

Энэхүү судалгаа нь Хөшигтийн хөндийн чөлөөт бүсийг олон улсын логистик, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний төв болгон хөгжүүлэхэд шаардлагатай бодит мэдээлэл, нотолгоонд суурилсан дүн шинжилгээг бүрдүүлэхэд чиглэсэн бөгөөд бүсийн хөгжлийн дунд болон урт хугацааны бодлого, төлөвлөлтөд ашиглах стратегийн суурь судалгаа болсон.

Судалгааны зорилго: Хөшигтийн хөндийн чөлөөт бүсийн байршлын давуу тал, эдийн засгийн боломж, салбарын чиглэлийн өрсөлдөх чадварыг үнэлж, хөрөнгө оруулалт татах, бүсийн хөгжлийг эрчимжүүлэх бодлого, төлөвлөлт боловсруулахад шаардлагатай судалгааны үндэслэл бий болгох зорилготой.

Судалгааны хүрээнд чөлөөт бүсийн хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, дэд бүтцийн бэлэн байдал, газар ашиглалт, тээвэр логистикийн боломжийг тодорхойлох зорилтыг дэвшүүлсэн. Мөн дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол, салбарын эрэлт, бизнесийн боломжит чиглэлүүдийг тодорхойлох, бүсийн хөгжлийн хувилбаруудыг харьцуулан үнэлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах хүчин зүйлсийг илрүүлэх зорилтуудыг тусгасан.

Хамрах хүрээ: Энэхүү судалгаа нь Хөшигтийн хөндийн чөлөөт бүс болон түүнтэй уялдах Улаанбаатар хот, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал орчмын бүсийг хамарсан. Судалгаанд чөлөөт бүсийн хөгжилтэй холбоотой төрийн байгууллагууд, бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийн төлөөлөл, боломжит хөрөнгө оруулагчид, логистик, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарын оролцогчдыг хамруулж, бүсийн хөгжлийн бодит нөхцөл, боломж, хязгаарлалтыг цогцоор нь авч үзсэн.

Арга зүй: Судалгаа нь баримт бичгийн шинжилгээ, тоон болон чанарын судалгааг хослуулсан арга зүйд тулгуурласан. Судалгааны хүрээнд холбогдох хууль эрх зүйн баримт бичиг, бодлого, хөтөлбөр, өмнө хийгдсэн судалгаануудыг судалж, хоёрдогч мэдээллийн шинжилгээг хийсэн. Чанарын судалгааны хүрээнд холбогдох байгууллагуудын төлөөлөл, бизнесийн салбарын оролцогчидтой ганцаарчилсан ярилцлага зохион байгуулж, бүсийн хөгжлийн боломж, сорилт, хөрөнгө оруулалтын орчныг гүнзгийрүүлэн үнэлсэн. Мөн олон улсын чөлөөт бүсүүдийн туршлагатай харьцуулсан шинжилгээг хийж, Хөшигтийн хөндийн чөлөөт бүсийн хөгжлийн хувилбаруудыг боловсруулсан.

Судалгааны үр дүн: нь Хөшигтийн хөндийн чөлөөт бүсийг хөгжүүлэхэд шаардлагатай эдийн засаг, зах зээл, хөрөнгө оруулалтын бодит нөхцөлд суурилсан мэдээллийн цогц сан бүрдүүлсэнд оршино. Энэхүү судалгаа нь чөлөөт бүсийн хөгжлийн стратеги, үе шаттай төлөвлөлт, хөрөнгө оруулалтын бодлого боловсруулахад шийдвэр гаргагчдад ашиглах боломжтой бодит суурь мэдээлэл болсон. Үүний зэрэгцээ бүсийн байршлын давуу талыг оновчтой ашиглах, олон улсын логистик, үйлдвэрлэл, худалдааны урсгалыг татах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд бодит зөвлөмж, чиглэл тодорхойлсон стратегийн ач холбогдолтой судалгааны ажил болсон юм.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл