Фокус бүлгийн ярилцлага (Focus Group Discussion) нь тодорхой сэдвийн хүрээнд 6–10 оролцогчийг нэг дор цуглуулж, чиглүүлэгч (moderator)-ийн удирдлага дор чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх замаар мэдээлэл цуглуулах чанарын судалгааны (qualitative research) арга юм.
Энэ арга нь “тоо” гэхээсээ илүү хүмүүсийн бодол, мэдрэмж, хандлага, шийдвэр гаргалтын шалтгаан зэрэг яагаад? гэсэн асуултад хариу өгдгөөрөө онцлог.
Фокус бүлэг нь дараах зорилгуудад хамгийн үр дүнтэй ашиглагддаг:
✅ Хэрэглэгчийн хэрэгцээ, асуудлыг ойлгох
✅ Шийдвэр гаргалтын “яагаад”-ыг илрүүлэх
✅ Брэндийн байр суурь, ойлголтыг хэмжих
✅ Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний санаа баталгаажуулах
✅ Сурталчилгаа, контент, мессеж тест хийх
|
SICA ХХК
SICA ХХК СУДАЛГАА
|
Фокус бүлэг нь бусад судалгааны аргуудаас дараах давуу талтай:
1) Гүнзгий ойлголт өгдөг - Хүмүүсийн сэтгэл зүй, бодит шалтгаан, итгэл үнэмшил зэрэг “гүн” мэдээллийг гаргаж ирдэг.
2) Шинэ санаа, санаачилга төрүүлдэг - Оролцогчид хоорондоо ярилцах үед шинэ өнцөг, санаа, асуудлууд гарч ирдэг.
3) Хурдан хугацаанд олон мэдээлэл цуглуулна - 1 удаагийн ярилцлагаар олон хүний санал, хандлагыг зэрэг сонсох боломжтой.
4) Тоон судалгааг хүчтэй дэмждэг - Фокус бүлэг нь тоон судалгааны өмнө эсвэл дараа ашиглагдаж, асуулга боловсруулах, үр дүнг тайлбарлахад маш хэрэгтэй.
Ямар ч арга төгс биш. Фокус бүлгийн үед дараах эрсдэл гарч болно:
Оролцогчдын нөлөөлөл - Нэг хүн их яриад бусдын санааг “дагуулчих” магадлалтай.
Бүх зах зээлийг төлөөлөхгүй - Фокус бүлэг нь чанарын арга тул гарсан үр дүнг бүх хүн амд 100% дүгнэх боломжгүй.
Чиглүүлэгчийн ур чадвар маш чухал - Мэргэжлийн moderator байхгүй бол мэдээлэл “гүн” гарахгүй, яриа тарамдана.

Хэрэв та бүтээгдэхүүн/үйлчилгээгээ зөв хөгжүүлэх, хэрэглэгчийн бодит хэрэгцээг оновчтой барих, зах зээлд хүчтэй байр суурь эзлэхийг хүсвэл фокус бүлгийн ярилцлага нь хамгийн үнэ цэнтэй судалгааны хөрөнгө оруулалт болж чадна.
Манай судалгааны компани фокус бүлгийн ярилцлагыг 10+ жилийн туршлагатайгаар мэргэжлийн түвшинд зохион байгуулж ирсэн.
Бидэнд:
✅ Мэргэшсэн модераторууд
✅ Фокус бүлгийн тусгай өрөө
✅ Хяналтын өрөө (ажиглалт, бодит цагийн хяналт)
✅ Бичлэгийн иж бүрэн тоног төхөөрөмж
байгаа нь таны судалгааг илүү найдвартай, илүү бодит, илүү үр дүнтэй болгоно.
Та хэрэглэгчийн “яагаад?” гэдэг асуултын хариуг олж, шийдвэрээ илүү оновчтой гаргаарай.