Бодлого, төсөл, хөтөлбөрийн үнэлгээ гэж юу вэ?
Бодлого, төсөл, хөтөлбөрийн үнэлгээ гэдэг нь аливаа бодлого, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, менежмент, нөлөөлөл, үр ашиг-ыг бодит өгөгдөлд тулгуурлан, хараат бус аргаар шинжилж, цаашид сайжруулах нотолгоонд суурилсан зөвлөмж гаргах үйл явц юм.

Үнэлгээ нь тухайн төсөл, хөтөлбөр зорилгодоо хүрч чадсан эсэх, хөрөнгийн зарцуулалт оновчтой байсан эсэх, оролцогч талуудад үзүүлсэн бодит өгөөж, мөн урт хугацаанд тогтвортой үргэлжлэх боломж-ийг тодорхойлдог.
Бид ямар төрлийн үнэлгээ хийдэг вэ?
Анхан шатны үнэлгээ (Baseline evaluation)
Төсөл, хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө үндсэн үзүүлэлтүүдийн анхны түвшинг тогтоож, цаашдын хяналт-үнэлгээний суурь шугам (baseline) бий болгоно.
|
SICA ХХК
SICA ХХК СУДАЛГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ
Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална.
|
|
Дунд шатны үнэлгээ (Mid-term evaluation)
Хэрэгжилтийн явцад ахиц, гүйцэтгэлийн эрсдэл, менежментийн сул талуудыг илрүүлж, шуурхай сайжруулалтын зөвлөмж гаргана.
Эцсийн шатны үнэлгээ (Final evaluation)
Төлөвлөсөн зорилго, үр дүн биелсэн эсэх, үр ашиг, нөлөөллийг нэгтгэн дүгнэж, цаашид ашиглах сургамжийг тодорхойлно.

Нөлөөллийн үнэлгээ (Impact evaluation)
Төсөл, хөтөлбөрийн шууд болон дам нөлөөг ялган тогтоож, хяналттай/хяналтгүй загвар (counterfactual) ашиглан үнэлнэ.
Процесс / Хэрэгжилтийн үнэлгээ
Засаглал, зохион байгуулалт, түншлэл, үйл ажиллагааны логик, логистикийн үр ашгийг шинжилнэ.
|
SICA ХХК
SICA ХХК СУДАЛГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ
Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална.
|
|
Форматив үнэлгээ
Хөтөлбөрийг өргөтгөх, шинэчлэх, шинэ дизайн боловсруулах үе шатанд шийдвэр гаргахад чиглэсэн санал өгнө.
M&E системийн аудит
Хяналт-үнэлгээний тогтолцооны индикатор, өгөгдлийн чанар, тайлагналын урсгал, эрсдэлийн хяналтыг системийн түвшинд үнэлнэ.

OECD/DAC-ийн 5 үндсэн шалгуур
- Хамаарал – Зорилго нь бодит хэрэгцээ, бодлогын тэргүүлэх чиглэлтэй нийцэж байна уу?
- Үр дүн – Төлөвлөсөн үр дүн бодитоор биелсэн эсэх.
- Үр ашигт байдал – Нөөц, зардал, цаг хугацааны оновчтой байдал.
- Нөлөөлөл – Богино ба урт хугацааны эерэг, сөрөг нөлөө.
- Тогтвортой байдал – Төсөл дууссаны дараа үр дүн хадгалагдах чадвар.
|
SICA ХХК
SICA ХХК СУДАЛГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ
Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална.
|
|
Үнэлгээний аргачлал
Тоон судалгаа
- Асуулга, түүвэрлэлт
- Индикаторын тооцоолол
- Статистик дүн шинжилгээ
Чанарын судалгаа
- Түлхүүр мэдээлэгчийн ярилцлага
- Фокус бүлгийн хэлэлцүүлэг
- Кейс судалгаа, ажиглалт

Документын шинжилгээ
Тайлан, бодлогын баримт бичиг, санхүү болон гүйцэтгэлийн баримтад структурчилсан дүн шинжилгээ хийнэ.
Логик хүрээ ба үр дүнгийн гинжин
Оролт → Үйл ажиллагаа → Гаралт → Үр дүн → Нөлөөлөл логик холбоосоор үнэлгээ хийдэг.
Өгөгдөл, ёс зүй, чанарын баталгаа
- Ёс зүйн зөвшөөрөл, мэдээлсэн зөвшөөрөл
- Нууцлал, өгөгдөл хамгаалалтын протокол
- Судалгааны сургалт, пилот тест
- Real-time field monitoring, back-check
- Дата менежмент, версионинг, аудитын мөр
- Аргачлал, хязгаарлалтыг ил тод тайлагнах

Үр дүн ба гарц
- Үнэлгээний төлөвлөгөө – зорилго, асуулт, аргачлал, эрсдэл
- Суурь / Дунд / Эцсийн үнэлгээний тайлан
- Зөвлөмж ба үйл ажиллагааны төлөвлөгөө
- Менежментийн танилцуулга
- Мэдээллийн багц – аноним дата, кодын ном, техникийн хавсралт

Яагаад биднийг сонгох вэ?
- Олон жилийн туршлага – салбар хоорондын төсөл, хөтөлбөрүүд
- Мэргэжлийн баг – судлаач, дата шинжээч, домэйн экспертүүд
- Олон улсын стандарт – OECD/DAC, UN-Eval, ISO-aligned QA
- Нотолгоонд суурилсан зөвлөмж – бодит шийдвэр гаргалтад чиглэсэн