Чанарын судалгаа гэж юу вэ? Арга зүй, асуулт, мэдээлэл цуглуулах аргууд
Чанарын судалгаа нь нээлттэй, хэв загварт оруулаагүй арга хэлбэрийг ашигладаг, уян хатан чанартай, урьдчилан таамаглал, төсөөлөлд захирагдахгүй бөгөөд асуудлыг олон талаас нь тайлбарлах боломжийг судлаачдад олгодог, цөөн тооны оролцогч болон баримт, тохиолдлыг судалдаг арга юм.
Арга зүй
Чанарын судалгааг удирдаж явуулах зөв эсвэл буруу ганц арга гэж байхгүй. Харин шинжилгээний нэгж, логик нь ихэвчлэн индуктив хэлбэртэй байдаг. Өөрөөр хэлбэл, бодит мэдээлэл, туршлага, баримтад тулгуурлан юмс үзэгдлийн талаар нарийн тодорхой мэдээлэл цуглуулж, улмаар ерөнхий дүгнэлт гаргахад чиглэдэг.
Мэдээлэл цуглуулах аргууд
Чанарын судалгаанд мэдээлэл цуглуулах дараах үндсэн аргуудыг өргөн ашигладаг. Эдгээр нь судалгааны зорилго, оролцогчдын онцлогоос хамааран уян хатан байдлаар сонгогдоно.
|
SICA ХХК
SICA ХХК СУДАЛГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ
Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална.
|
|
- Ажиглалт – бодит орчин дахь зан үйл, харилцаа, үйл явцыг шууд ажиглан тэмдэглэх
- Гүнзгийрүүлсэн ярилцлага – хувь хүний туршлага, үзэл бодол, шалтгааныг дэлгэрэнгүй судлах
- Фокус бүлгийн ярилцлага – бүлгийн хэлэлцүүлгээр олон өнцөг, санал зөрүүг илрүүлэх
Судалгааны асуулт
Гол асуулт: Юу? Яагаад? Яаж?
Чанарын судалгааны асуултууд нь ихэвчлэн шалтгаан, утга учир, үйл явцын мөн чанарыг тайлбарлахад чиглэдэг. Иймээс хаалттай асуултаас илүү нээлттэй, өгүүлэмж шаардсан асуултууд давамгайлдаг.
|
SICA ХХК
SICA ХХК СУДАЛГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ
Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална.
|
|
Асуултын хамрах хүрээ
Эдгээр асуултад хариулагдах мэдээллийг ихэвчлэн үг, өгүүлэмж хэлбэрээр цуглуулна. Энэ нь нэг үгээр хариулах нээлттэй асуултаас эхлээд амьдралын түүхийн хэмжээний уртаас урт текст хүртэл хамарна.
Төстэй мэдээлэл: