Мэдээ
Мэдээ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар “Хэрэглэгчийн үнэлгээ” зөвлөх үйлчилгээг гүйцэтгэлээ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар “Хэрэглэгчийн үнэлгээ” зөвлөх үйлчилгээг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 24-ний өдрүүдэд гүйцэтгэлээ. Зөвлөх үйлчилгээний хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар дахь бодлогын хэрэгжилт, үйлчилгээний чанар, хүртээмжийг хэрэглэгчээр үнэлүүлэн, нийт 39 үзүүлэлтээр тооцоолон гаргасан. Хэрэглэгчийн үнэлгээний хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, үндэсний хөтөлбөр зэрэгт туссан боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын салбарын бодлогын зорилт, тэдгээрийн хэрэгжилтэд баримт бичгийн шинжилгээ хийсэн; Баримт бичигт хийсэн шинжилгээндээ тулгуурлан хэрэглэгчийн үнэлгээний шалгуур үзүүлэлтийг боловсруулсан; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнгийн талаар хэрэглэгчээс судалгаа авах арга, асуулгыг боловсруулсан; Боловсруулсан аргыг ашиглан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг хэрэглэгчээр үнэлүүлэн, тэдний саналыг цуглуулсан; Хэрэглэгчээс авсан судалгаанд үндэслэн нэгдсэн дүгнэлт, үнэлгээг боловсруулсан; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт баримтлах бодлого хэрэгжүүлэхэд цаашид анхаарах, сайжруулах асуудлыг тодорхойлж гаргасан. Тус судалгааг иргэд болон харилцагчид гэсэн үндсэн хоёр хэсэгтэйгээр явуулсан бөгөөд хот, хөдөөгийн иргэдийг хамтад нь хамруулсан болно. Судалгаанд боловсролын салбарт ажиллагчид, үйлчлүүлэгчид, соёлын салбарт ажиллагчид, үйлчлүүлэгчид, шинжлэх ухааны салбарт ажиллагчид, үйлчлүүлэгчид, спортын салбарт ажиллагчид, үйлчлүүлэгчид гэсэн үндсэн 5 бүлгийн төлөөлөл хамрагдсан. Бидэнтэй хамтран ажилласан БСШУСЯ-ны хамт олонд талархан илэрхийлэн, цаашдын ажилд нь амжилт хүсье.
2017.02.01 16:04
0
МОНГОЛБАНКНЫ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ
Монголбанкны олон нийттэй харилцах үйл ажиллагаанд үнэлгээ хийх, олон нийтэд банкны талаарх мэдээ мэдээлэл, явуулж буй үйл ажиллагааны хүртээмж, түүний ойлгомжтой байдлыг тодруулах зорилготой судалгааг хийж гүйцэтгэлээ. Тус судалгааг иргэд болон оролцогч тал гэсэн үндсэн хоёр хэсэгтэйгээр явуулсан. Иргэдийн төлөөлөлд Улаанбаатар хотын хүн амыг төлөөлөхүйц 1416 иргэдийг сонгон авсан бол оролцогч талуудын төлөөлөлд 615 албан хаагчийг хамрууллаа. Тус судалгааны үр дүн нь үндсэн 4 хэсгээс бүрдсэн. Үүнд: Судалгаанд оролцогчийн ерөнхий мэдээлэл, Монголбанкны олон нийтэд танигдсан байдал, Монголбанкны хэрэглэгчийн үнэлгээ, Монголбанкны олон нийттэй харилцах үйл ажиллагааны үнэлгээ зэрэг болно. Бид судалгаанд олон улсын судалгааны байгууллага болох IPSOS-ын танигдсан байдлын пирамидыг ашиглан үр дүнг боловсруулснаараа онцлог болсон. Мөн төв банкны танигдсан байдлыг Шинэ зеландын төв банкны танигдсан байдалтай харьцуулан авч үзсэн. Харин хэрэглэгчийн үнэлгээг 5 баллын үнэлгээнд тулгуурлан явуулсан бөгөөд 1 бол маш муу, 2 бол муу, 3 бол дунд, 4 бол сайн, 5 бол маш сайн гэсэн утгыг агуулсан болно. Монголбанкны хэрэглэгчийн үнэлгээг нийт 14 үзүүлэлтийн хүрээнд явуулсан ба Монголбанкны ерөнхий үнэлгээний 5 үзүүлэлт, ил тод байдлын үнэлгээний 5 үзүүлэлт, олон нийттэй харилцах үйл ажиллагааны үнэлгээг 4 үзүүлэлтээр тус тус тодорхойлон, судалгааны үр дүнд үндэслэн санал, зөлөмжийг өгөв. Бидэнтэй хамтран ажилласан Монголбанкны хамт олонд талархад илэрхийлэн, ажилд нь өндөр амжилт хүсье.
2016.08.16 15:59
0