Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс зохион байгуулж буй малчдад туслах хандивын аянд Эс Ай Си Эй ХХК-ийн хамт олон нэгдэж, мөнгөн хандив өглөө. Зудад өртсөн малчдад чин сэтгэлээсээ туслах зорилгоор залуучууд маань өөрсдийн санаачилгаар хандивын аяныг дотооддоо өрнүүлж, ийнхүү цугласан мөнгийг хүлээлгэн өгсөн юм.