SICA
СУДЛААЧ НАРТАА ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЛЭЭ.
Манай компанийн үйл ажиллагааны хамгийн чухал хэсгүүдийн нэг болох мэдээлэл цуглуулалтыг нугалдаг судлаач нартаа талархлаа илэрхийлж, шинэ жилийн бэлгийг нь гардуулав. Мөн ажлын гүйцэтгэл болон чанарын түвшнээрээ бусдыгаа манлайлсан 2 шилдэг судлаачийг шалгаруулж, цом, үнэ бүхий зүйл дурсгалаа.��
Шилдэг судлаач нараа онцолбол:
2023 онд 14 судалгааны мэдээлэл цуглуулалтын ажилд оролцож, нийт 2502 судалгааг бие даан авсан амжилтаараа оны шилдэг судлаачаар М.Жуудай эгч маань шалгарав. М.Жуудай эгч маань өдгөө 70 нас хүрч байгаа бөгөөд 2024 онд компьютерын сургалтад сууж чадвараа ахиулна гэж зорьж байгаа түүний хичээл зүтгэлийг үгээр хэлэхийн аргагүй, үнэхээр их бахархаж байна.
Дараагийн шилдэг судлаач маань аж, ахуйн нэгж байгууллагад суурилсан судалгааг мэргэжлийн түвшинд авдгаараа алдартай. Бидний гүйцэтгэсэн томоохон түүвэртэй ААНБ-ын түүвэр судалгааны нийт 20 хувийг дангаараа гүйцэтгэж, хамгийн олон судалгаа авсан амжилтаараа 2023 оны шилдэг судлаачаар Ц.Энхжаргал эгч маань шалгарсан юм. Ц.Энхжаргал эгч маань мөн тэтгэвэртээ суусан гээд та бүхэн боддоо.
Эгч нараараа үнэхээр их бахархаж байна. ��
Шилдгээр шалгарсан сайхан эгч нартаа болон нийт судлаач нартаа шинэ он, шинэ жилийн гал халуун баярын мэндийг хүргэе.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл