ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа
ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=90
ХУГАЦАА: 2022.09.12 – 2022.10.10
ЗОРИЛГО: Энэхүү судалгааны зорилго нь “Спортын холбоодын допингийн эсрэг үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх” төслийн сургалтад хамрагдсан оролцогчдын сургалтаар дамжуулан олж авсан мэдлэг ур чадварыг тодорхойлох, төсөл сургалтын үр дүнг үнэлэхэд оршино
ОНЦЛОХ ҮР ДҮН: ЮНЕСКО-гийн спортын допингийн эсрэг сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Спортын холбоодын допингийн эсрэг үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх” төслийн хүрээнд өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, спортын байгууллагын удирдлага, гүйцэтгэх ажилтнуудад допингийн эсрэг үйл ажиллагаа, хяналт, допингийн төрлийн бодис, түүний гаж нөлөөний талаар мэдлэг, боловсрол олгох бүс нутгийн сургалтуудыг зохион байгуулсан ба сургалтын чанар, үр дүнг үнэлэх ажлыг гүйцэтгэв. Үнэлгээний үр дүнд сургалтад хамрагдсанаар спортын салбарынхны допингийн талаарх мэдлэг, мэдээлэл “хангалтгүй”-ээс “хангалттай” болж ахисан нь сургалтын ач холбогдол болон чанарыг харуулсан чухал үр дүн болсон юм.