SICA
Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ

ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Чанарын судалгаа, хоёрдогч судалгаа

ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=24

ХУГАЦАА: 2022.06.13 – 2022.09.13

ЗОРИЛГО: “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”–ийн хэрэгжилтийн үнэлгээг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Засгийн газрын 2020 оны 374 дүгээр тогтоолын хавсралтын 7.8–д батлагдсан аргачлалаар хийж цаашдаа энэ төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах тодорхой санал, зөвлөмж дэвшүүлэх.

ОНЦЛОХ ҮР ДҮН: Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөр нь үндсэн 4 зорилтын хүрээнд 2017-2021 онд хэрэгжсэн. Үнэлгээний хүрээнд үйл ажиллагаа бүрийн үр дүнг хувьчилж үнэлэхээс гадна Загийн газрын 374 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтын дагуу хөтөлбөрийн үр нөлөөний үнэлгээг хийж, Монгол Улсын хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой тулгамдаж буй асуудлыг хөндөж, өнөөгийн нөхцөл байдлыг тоон мэдээллээр харуулснаараа онцлог байлаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ 2019 онд хийгдсэн дунд шатны үнэлгээнээс 9.1 нэгж хувиар өссөн байна. Зорилт тус бүрээр харвал 1 дүгээр зорилтын үнэлгээ хамгийн өндөр буюу 18.5 нэгж хувиар өсжээ. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа сайн байгаа нь сайшаалтай үр дүн байлаа. Цаашид иргэний нийгмийн оролцоог илүүтэй дэмжиж, тэдний үйл ажиллагааны онцлогт тохирсон бодлогын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл