SICA
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ

ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Чанарын судалгаа, хоёрдогч судалгаа

ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=22

ХУГАЦАА: 2022.06.09 – 2022.09.09

ЗОРИЛГО: “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”–ийн хэрэгжилтийн үнэлгээг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Засгийн газрын 2020 оны 374 дүгээр тогтоолын хавсралтын 7.8–д батлагдсан аргачлалаар хийж, цаашдаа энэ төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах тодорхой санал, зөвлөмж боловсруулах.

ОНЦЛОХ ҮР ДҮН: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр нь үндсэн 5 зорилтын хүрээнд 2017-2021 онд хэрэгжсэн. Үнэлгээний хүрээнд үйл ажиллагаа бүрийн үр дүнг хувьчилж үнэлэхээс гадна Загийн газрын 374 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтын дагуу хөтөлбөрийн үр нөлөөний үнэлгээг хийж, Монгол Улсын хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой тулгамдаж буй асуудлыг хөндөж, өнөөгийн нөхцөл байдлыг тоон мэдээллээр харуулснаараа онцлог байлаа. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн илрүүлэг, таслан зогсоох ажилд ахиц дэвшил гарчээ. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр энэ чиглэлээр ажилладаг тодорхой чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд томоохон дэмжлэг болсон. Тухайлбал жил бүр хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан түүндээ хүрэх зорилго тавин ажилласнаар холбогдох ажлуудыг нарийн төлөвлөж, гүйцэтгэлд ихээхэн анхаарч ажилладаг болжээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл