SICA
Баянзүрх дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх техник эдийн засгийн урьдчилсан судалгаа /Үйлдвэрлэл инновацын төв төсөл/

ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Хоёрдогч судалгаа

ХУГАЦАА: 2022.06.06 – 2022.10.20

ЗОРИЛГО: Баянзүрх дүүргийн “Үйлдвэрлэл инновацын төв” /үйлдвэрлэл, инновац болон гарааны бизнесийг дэмжих/ төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгааг боловсруулах нь энэхүү зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго юм.

ОНЦЛОХ ҮР ДҮН: Төслийн агуулга, зорилго зорилтуудыг тодорхойлж гадаад улс орны сайн туршлагыг нэвтрүүлэх судалгаа, макро болон микро орчны судалгаа, эрэлт нийлүүлэлтийн шинжилгээ, дэд бүтцийн төлөвлөлт, санхүү, хөрөнгө оруулалтын тооцоог боловсруулсан. Тус төсөл хэрэгжсэнээр үндэсний хэмжээнд хэрэгжиж буй бодлогын баримт бичгүүдээс урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлсон “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төрийн хөтөлбөр, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд эдийн засгийг өсгөх, бизнесийн орчныг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих хүрээнд баримталж буй бодлогын зорилтуудыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн “Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичигт тусгаснаар дүүргийн өрсөлдөх чадварын индекс өсөж, ажиллах хүчний оролцооны түвшин нэмэгдэж, бүтээлч үйлдвэрлэл хөгжсөн, тогтвортой эдийн засагтай дүүрэг болоход дэмжлэг үзүүлж, эергээр нөлөөлнө.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл