SICA
Хөгжлийн төлөвлөгөө, суурь судалгаа (БГД)

ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон болон чанарын судалгаа

ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=2500

ХУГАЦАА: 2022.06.06 – 2022.08.06

ЗОРИЛГО: “Баянгол дүүргийн хөгжлийн хөтөлбөр-2030”-ийг боловсруулах, түүнд шаардагдах суурь судалгаа болон баримт бичгийн шинжилгээний ажлыг гүйцэтгэх зорилготой.

ОНЦЛОХ ҮР ДҮН: Суурь судалгааны ажлын хүрээнд тоон болон чанарын мэдээллийг цуглуулан, мэдээлэлд боловсруулалт, дүн шинжилгээ хийж тайлан боловсруулах ажлыг гүйцэтгэсэн. Суурь судалгааны үр дүнд үндэслэн “Баянгол дүүргийн хөгжлийн хөтөлбөр-2030” хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулснаараа онцлог юм. Энэ хүрээнд:

Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоо хамаарлыг тодорхойлох;

Дүүргийн нийгэм, эдийн засгийн салбаруудын статистик тоон мэдээллийг судлах, харьцуулах;

Дүүргийн иргэд болон аж ахуй нэгж байгууллагуудаас дүүргийн цаашдын хөгжил хандлага, хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор түүвэр судалгаа, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагын судалгааг зохион байгуулж, үр дүнг боловсруулах;

Баримт бичгийн судалгааны хүрээнд олон улсын хөгжлийн туршлага судлах ажлуудыг гүйцэтгэсэн.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл