ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Дорноговь аймаг
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа
ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=36
ХУГАЦАА: 2022.05.29 – 2022.06.30
ЗОРИЛГО: Сүрьеэ өвчний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү судалгааны зорилго оршино.
ОНЦЛОХ ҮР ДҮН: Судалгаагаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын сүрьеэгийн тусламж үйлчилгээнд оролцож буй өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын сонирхол, нөөцийн үнэлгээг хийх, мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллах бодлого төлөвлөгөөг гаргасан. Одоогийн байдлаар ХХЭМБ-уудын тал хувь нь сүрьеэ өвчний анхдагч (сэжигтэй тохиолдлыг шалгах) оношилгоог хийж байгаа нь ХХЭМБ-уудын сүрьеэ өвчний үйл ажиллагаанд оролцох байдал хангалтгүй байгааг илтгэж байв. Сүрьеэ өвчний санхүүжилт ЭМДС-д орсон ч ХХЭМБ-уудын сүрьеэ өвчний оношилгоо хийх сонирхол бага байгаа нь хүний нөөц байхгүй, тоног төхөөрөмж байхгүй, дагнасан чиглэлээрээ л тусламж, үйлчилгээ үзүүлэх сонирхолтой мөн санхүүжилт авах асуудалтай гэдэгтэй холбоотой гэдгийг судалгааны үр дүнгийн хэсгээр тодорхойлсон.