ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа, Хоёрдогч судалгаа
ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=340
ХУГАЦАА: 2022.07.20 – 2022.10.12
ЗОРИЛГО: Монгол Улсын кофены салбарын өнөөгийн нөхцөл байдал болон Монголчуудын кофе хэрэглэх зан төлөв, бүтээгдэхүүний импортын зах зээлийг судлах, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд энэхүү судалгааны үндсэн зорилго оршино.
ОНЦЛОХ ҮР ДҮН: Судалгааны баг нь кофены импортын судалгааг гүйцэтгэхийн сацуу монгол орон даяар тархан суурьшиж буй иргэдийг судалгаанд хамруулж тэдгээрийн кофены хэрэглээн дэх зан төлөв мөн кофе шопоор үйлчлүүлэх зан төлөвийг тус тус судалж, үр дүнг боловсруулсан. Ингэснээр кофены дотоод, гадаад худалдаа эрхлэгч, кофе шопын бизнес эрхлэгчдэд байгууллагууд хямд үнээр, цаг хугацааг хэмнэсэн зах зээлийн цогц мэдээллийг авах боломжтой болсон. Улсын хэмжээнд кофены эрэлт үүсгэж буй иргэдийн дийлэнх нь 20-39 насны, ажил эрхэлдэг иргэд байгаа бөгөөд тэдэнд ажлын өдрийн өглөөг эрч хүчтэй эхлүүлэх, өдрийн цагт энергиэ сэлбэх, нойроо сэргээх зэрэг хэрэгцээ гардаг байна. Нийт кофе хэрэглэдэг иргэдийн 50.9 хувь нь инстант кофе, 46.5 хувь нь чанадаг кофе, 2.6 хувь нь дрип болон дүрдэг кофе хэрэглэдэг гэсэн бөгөөд иргэдийг амьдарч буй байршлаар нь задлан харвал кофены хэрэглээ харилцан адилгүй байлаа. Гадаад худалдааны хувьд 2021 онд манай улс 43.0 орчим тэрбум төгрөгийн кофены гадаад худалдаа хийсэн нь 2020 оныхоос 32.0 хувиар, 2015 оныхоос 130 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.