ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Хоёрдогч судалгаа
ХУГАЦАА: 2022.03.15 – 2022.03.29
ЗОРИЛГО: Энэхүү судалгааны үндсэн зорилго нь Монгол, Киргиз 2 улсын эдийн засгийн эргэлт, гадаад хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн цогц мэдээллийг Монгол, Орос хэл дээр бэлтгэхэд оршсон.
ОНЦЛОХ ҮР ДҮН: Монгол Улсын танилцуулга судалгааг гадаад хэрэглэгчдээр зогсохгүй Монгол Улсын иргэн бүр цогц мэдээлэл авах, аливаа ажилд эх үүсвэр болгон ашиглах бүрэн боломжтой. Судалгааны тайланд газар нутгийн байршил, цаг агаар, засаглал, улс төрийн түүхэн товчоо, хүн ам, боловсрол соёл, спорт, эрүүл мэнд, зам тээвэр, улсын төсөв, гадаад худалдаа, эдийн засгийн мэдээллээс эхлүүлээд байгалийн үзэсгэлэнт газар, үндэсний хоол зэрэг өргөн хүрээний мэдээллийг бэлтгэсэн. Судалгааны бүрэн эхийг www.datamon.mn-ээс хүлээн аваарай.