ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Хоёрдогч судалгаа
ХУГАЦАА: 2022.03.10 – 2022.03.29
ЗОРИЛГО: Энэхүү судалгааны үндсэн зорилго нь Монгол, Киргиз 2 улсын эдийн засгийн эргэлтийг сайжруулах, Монгол Улсаас Киргизстан улс руу бизнесээ тэлэх, бизнесээ эхлүүлэх зорилготой хэн бүхэнд зориулан Бүгд Найрамдах Киргизстан Улсын хүн ам, соёл боловсрол, эрүүл мэнд, төрийн байгууламж, гадаад худалдаа, ДНБ зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л мэдээллийг багтаасан цогц тайлан бэлтгэхэд оршсон.
ОНЦЛОХ ҮР ДҮН: Эс Ай Си Эй ХХК нь Киргизстан улсад бизнесээ эхлүүлэх, зах зээлээ тэлэх зорилготой хэн бүхэнд зориулан Монгол хэл дээр суурь судалгааг гүйцэтгэж Datamon.mn платформд байршуулан олон нийтэд үнэ төлбөргүйгээр түгээсэн. Киргизстан улс нь дундад Азийн нутаг дэвсгэрт Казахстан, Узбекистан, Тажикстан, Хятад улсуудтай хиллэн оршдог бөгөөд Монгол Улстай ижил далайд гарцгүй орон юм. Нийт 6.6 сая хүн амтай, дэлхийд 110-р байранд жагсдаг ба улс төрийн хувьд тогтворгүй, иргэдийн тэмцэл хүчтэй өрнөдөг. Энэхүү судалгааны тайланд тус улсын тухай суурь судалгааг гүйцэтгээд зогсохгүй тухайн улсын SWOT шинжилгээ, Монгол Киргиз хоёр улсын эдийн засгийн зарим үзүүлэлтүүдийн харьцуулалтыг гүйцгэснээрээ онцлог. Судалгааны бүрэн эхийг www.datamon.mn-ээс хүлээн аваарай.