SICA
Үйлчилгээний төвийн зах зээл, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа

Эрдэнэт хотод шинээр нээгдэх үйлчилгээний төвийн үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ, сонирхол, хандлагыг тодорхойлох зорилгоор “Үйлчилгээний төвийн зах зээл, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа”–г 2017 оны 03 сарын 23-ны өдрөөс 04 сарын 06-ны хооронд гүйцэтгэлээ.  

Судалгааг олон шатлалт, бүлэглэсэн түүврийн арга ашиглан явуулсан бөгөөд түүврийн хамрах хүрээ нь Орхон аймгийн Эрдэнэт хот байсан.

Мэдээллийг дараах дэд сэдвийн хүрээнд нарийвчлан судалж, дүгнэлт, зөвлөмж боловсруулан захиалагч талд хүлээлгэн өглөө. Үүнд:

  • Хоёрдогч мэдээллийн судалгаа буюу Эрдэнэт хотын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, ерөнхий мэдээлэл;
  • Хэрэглэгчдийн одоогийн худалдан авалт, үйлчилгээний төв, кинотеатраар үйлчлүүлэх байдал, чухалчилдаг хүчин зүйлс;
  • Үйлчлүүлэгчдийн хандлага, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар, хэрэгцээт үйлчилгээ;
  • Эрдэнэт хотод бий болгохыг хүсэж буй үйлчилгээний төвийн бүтэц, сонирхол, хүлээлт;
  • Дүгнэлт, зөвлөмж.

Бидний гүйцэтгэсэн судалгааны үр дүнд захиалагч тал маань үйлчилгээний төвийн бүтцээ тодорхойлон, стратеги, маркетингийн төлөвлөгөөгөө боловсруулах шаардлагатай суурь мэдээллийг бий болгосон ач холбогдолтой юм.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл