SICA
“Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё – Хүүхэд хамгаалал, нөлөөллийн төсөл”–ийн суурь судалгаа

Бид Дэлхийн зөн Монгол байгууллагын захиалгаар “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё – Хүүхэд хамгаалал, нөлөөллийн төсөл”–ийн суурь судалгааг 2017 оны 3-р сарын 25-аас 4-р сарын 10-ны хооронд гүйцэтгэн, захиалагч талд хүлээлгэн өглөө. Энэхүү суурь судалгааны гол зорилго нь төслийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлохоос гадна хүүхдийг хүчирхийллийн бүхий л хэлбэрээс хамгаалах орчин, урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдсэн эсэхийг илрүүлэн гаргах явдал байсан.

Судалгаанд БЗД-ийн 5, 13, 14, 20, 22-р хороо болон СХД-ийн 12, 17, 19, 27, 32-р хороодын хамгийн эмзэг хүүхэд болон тэдний гэр бүл (өрх), зорилтот 10 хорооны хамтарсан баг тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургууль, хамтрагч талуудын ажилтан, албан хаагчид хамрагдсан бөгөөд нийт 819 оролцогчийн хүрээнд хийгдсэн.

Төсөл амжилттай хэрэгжиж, зорилтот хорооны хүүхэд хамгааллын механизм сайжирч эцэг эх, асран хамгаалагч нар хүүхэд хүмүүжлийн эерэг аргад суралцан, хүүхэд хамгааллын талаарх ойлголт, хандлага нь өөрчлөгдөж, өсвөр үеийнхэн амьдрах ухаанд суралцсан байна гэдэгт бид итгэж байна. 

 

Бидэнтэй хамтран ажилласан Дэлхийн зөн Монгол байгууллагын хамт олонд талархан илэрхийлэн, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл