SICA
Прокурорын байгууллагын хэрэглэгчийн судалгаа

Бид “Улсын Ерөнхий Прокурорын Газар”-ын захиалгаар прокурорын байгууллагын олон нийттэй харилцах үйл ажиллагаанд үнэлгээ хийх, олон нийтэд прокурорын байгууллагын талаарх мэдээ, мэдээлэл, явуулж буй үйл ажиллагаа хэр хүртээмжтэй, ойлгомжтой байдгийг тодруулахад зорилгоор “Прокурорын байгууллагын хэрэглэгчийн судалгаа”-г гүйцэтгэсэн билээ.

Судалгааг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж, хүн амыг төлөөлөхүйц 1009 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож авч, мэдээлэл цуглуулсан.

Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, бодлого хөтөлбөрийг иргэд хэр мэддэг, прокурорын байгууллагын зорилго зорилт, үйл ажиллагааг хэр сайн мэддэг, прокурорын байгууллага гэхээр юу санаанд нь бууж байгаа зэрэг хэд хэдэн асуултаар байгууллагын танигдсан байдлыг тодруулан гаргасан. Олон нийттэй харилцах үйл ажиллагааг тодорхойлохдоо иргэдийн олж авсан мэдээ, мэдээлэл нь ойлгомжтой байдаг эсэх, тухайн мэдээ, мэдээлэл  нь хэрэгцээ шаардлагыг тодорхойлж чадаж байгаа эсэхийг харгалзан үзэхээс гадна мэдээ мэдээллийн хүртээмжтэй байдлыг нарийвчлан авч үзсэн.

Харин прокурорын байгууллагын үнэлгээг хийхдээ танигдсан байдлын үнэлгээ болон хэрэглэгчдийн үнэлгээ гэсэн 2 үндсэн хэсэгтэйгээр хийж, дүн шинжилгээ хийлээ.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын хамт олондоо талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл