SICA
Баянхонгор аймаг дахь халаалтын болон дулаалгын бүтээгдэхүүн үйлчилгээний түргэвчилсэн үнэлгээ

Бид Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн захиалгаар “Баянхонгор аймаг дах халаалтын болон дулаалгын бүтээгдэхүүн үйлчилгээний түргэвчилсэн үнэлгээ”-г амжилттай хийж гүйцэтгэлээ.

Судалгааны ажлын гол зорилго нь төслийн дунд хугацааны үр өгөөжийг үнэлэх байсан бөгөөд төсөлд хамрагдсан болон хамрагдаагүй өрхүүдийг харьцуулан дүнг үнэлсэн юм.

Дээрх зорилгыг хангахын тулд хэд хэдэн зорилт дэвшүүлэн ажиллав. Үүнд:

  • Эрчим хүчний хэрэглээний өөрчлөлтийг судлах, өрхийн халаалтын болон бусад хэрэглээний зардалд дүн шинжилгээ хийх,
  • Өрхүүдийн гэр доторх агаарын чанарын талаарх ойлголтыг судлах,
  • Тав тух, тохитой байдал, эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөө, цаг хэмнэлтийг судлах,
  • Төслийн талаарх ерөнхий ойлголтыг судлах зэрэг болно.

Дээр дурдсанчлан арга зүйн хувьд Монгол гэрийн халаалт, дулаалгын багцад хамрагдсан өрхүүд болон хамрагдаагүй өрхүүд гэсэн хоёр төрөлд хуваан зорилтот түүврийн аргыг ашиглаж, судалгаанд оролцогчдыг хамруулсан. Баянхонгор аймгийн статистикийн хорооны мэдээлэлд үндэслэн өрхүүдийн амьжиргааны түвшин, амьдарч буй байршил, халаалтын шийдэл зэрэг шинж чанаруудын ижил төстэй байдлыг нь харгалзан авч үзэж хяналтын бүлгийг сонгосон. Тоон судалгааны үр дүнг бататгахын тулд чанарын судалгааг мөн зохион байгуулсан юм.

Тус төслийн хүрээнд техникийн туслалцааг үзүүлсэн Баатын их сургууль, ШУТИС-ийн Профессор Б.Намхайням болон судалгааны ажилд шаардлагатай мэдээлэл болон бичиг баримтыг бүрдүүлэхэд хамтран ажилласан нийт айл өрхүүд болон Баянхонгор аймгийн холбогдох байгууллагын ажилтнуудад талархал илэрхийлье.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл