Бид бүхэн “Мастер түншлэл” ХХК-ийн захиалгаар “Худалдаа, үйлчилгээний бизнес эрхлэгчдийн худалдаа, үйлчилгээний талбай худалдан авах болон түрээслэх эрэлтийн судалгаа”-г амжилттай гүйцэтгэлээ.
Судалгааг тоон судалгааны аргаар гүйцэтгэсэн бөгөөд худалдаа, үйлчилгээний бизнес эрхлэгчдээс одоогийн талбайдаа үйл ажиллагаа явуулж буй хугацаа, талбайн түрээсэнд дунджаар зарцуулдаг мөнгөн дүн, талбайгаа солих болон өргөжүүлэх сонирхол байгаа эсэх, хэрэв тийм бол аль байршлыг илүүтэй сонирхдог зэрэг асуудлуудыг тодруулах замаар бизнес эрхлэгчдийн худалдаа, үйлчилгээний талбайн худалдан авах болон түрээслэх эрэлтийг тодорхойлсон юм.
Мөн эрэлтийг тодорхойлохын сацуу тодорхой нэгж болон бүлэг үзүүлэлтүүдээр бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний төв дэх сэтгэл ханамж, ач холбогдлын шинжилгээ (GAP analysis), үнэнч байдлын шинжилгээ, сэтгэл ханамжийг удирдагч хүчин зүйлсийн шинжилгээ, Net promote score, үнэнч хэрэглэгчийн шинжилгээ (loyalty matrix) зэрэг шинжилгээнүүдийг гүйцэтгэсэн нь ихээхэн давуу талтай болж өгсөн юм. Шинжилгээгээр худалдаа үйлчилгээний талбайн аль үзүүлэлтүүд дээр анхаарах шаардлагатай, аль үзүүлэлтүүдийг хэвээр үлдээх шаардлагатай, хэчнээн хувь нь одоогийн талбайгаа солих бодолгүй байгаа зэрэг дүгнэлтүүдийг гаргаж ирсэн бөгөөд цаашид төслийн концепцыг тодорхойлоход шаардлагатай маш чухал суурь мэдээлэл болж өгсөн юм.
Судалгааны бүхий л үе шатанд хамтын ажиллагааг эрхэмлэн ажилладаг “Мастер түншлэл” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.