SICA
Улаанбаатар хотын өрхүүдийн худалдаа, үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх байдлын зан төлөв”-ийн судалгаа

Манай байгууллага “Мастер түншлэл” ХХК-ын захиалгаар “Улаанбаатар хотын өрхүүдийн худалдаа, үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх байдлын зан төлөв”-ийн судалгааг хийж гүйцэтгэлээ.

Тус судалгаа нь өрхүүдийн хүнсний болон хүнсний бус хэрэглээний зан төлөв, хаанаас худалдан авалтаа хийдэг, хэдий давтамжтайгаар хэрэглээгээ хангадаг түүнчлэн бүтээгдэхүүн тус бүрт зарцуулж буй мөнгөн дүн нь хэд байдаг гэдгийг нарийвчлан тогтоох зорилготой юм. Мөн өрхүүдийн авдаг үйлчилгээ (гадуур хооллох, хүүхдийн тоглоомын төв орох, кино үзэх гэх мэт) болон иргэдийн өөртөө зориулж авдаг үйлчилгээний (гоо сайхан, үсчин, гадуур хооллох, чөлөөт цагаа өнгөрүүлэх гэх мэт) зан төлөвийг тодорхойлоход чиглэгдсэн.

Судалгаа нь УБ хотын төвийн 6 дүүргийн өрхүүдийг түүвэрлэн хамруулах байдлаар хийгдсэн бөгөөд амьдардаг бүс, өрхийн орлого гэсэн ялгаатай үзүүлэлтээр үр дүнг нь тодорхойлогдсон. Мөн өрхүүд амдардаг бүсээсээ хэрэгцээгээ хангадаг эсэх, хэрвээ бүс дотроосоо хэрэглээгээ хангаж чадахгүй бол аль бүс рүү очдог зэрэг олон ялгаатай үр дүнгүүдийг харж болохуйц судалгаа болсон.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл