Зорилтот хэрэглэгчдийнхээ эрхэмлэдэг зүйлсийг тогтоосноор тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай борлуулдаг. Иймд тухайн бүтээгдэхүүний бодлогыг хэрэглэгчийн хүсэл, сонирхолтой уялдуулан тодорхойлох боломжийг бүрдүүлж өгдөг нь хэрэглэгчийн зан төлөвийг судлахын хамгийн эхний чухал ач холбогдол мөн.
Бүх бизнесийг хөдөлгөгч гол сэдэл нь компанийн бүтээгдэхүүн болон борлуулалтыг нэмэгдүүлэх бөгөөд үүний тулд ямар ч компани болон бизнесүүд хэрэглэгчдийнхээ итгэлийг олох нь хамгийн чухал юм. Харин энэхүү итгэлийг олж авахын тулд бид хэрэглэгчдийнхээ юунд дуртай, ямар хэв маягийг баримталдаг болон юуг эрхэмлэдэг зэргийг нь илрүүлэн тогтоох шаардлагатай.
Хэрэглэгчдийн зан төлөвийг судалснаар бид хэрэглэгчдийн худалдан авах үйл явцад тухайн бүтээгдэхүүний үнэ ямар нөлөөтэй байгааг олж тогтоож болох ба энэ нь хэрэглэгчдийн зан төлөвийг судлахын 2 дах чухал ач холбогдол юм. Бүтээгдэхүүний үнэ хямд байдлаа тогтвортой барих тусам борлуулалт болон хэрэглэгчдийн тоо ихсэх зүй тогтол бий.
Бүтээгдэхүүн борлуулагдаж эхэлснээс хэсэг хугацааны дараа компани тухайн бүтээгдэхүүний үнэ хэд байх талаар дахин эргэцүүлэх хэрэгцээ тулгардаг. Учир нь бүтээгдэхүүний үнийг шинэчлэх нь хэрэглэгчдээ ангилах болон борлуулалтын тоог ихэсгэх зэрэгт ихээхэн тусалдаг ба шинэ үнэ хэд байвал тохиромжтой талаар хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаагаар олж мэдэх боломжтой.
Хэрэглэгчдийн эрхэмлэдэг зүйлсэд өөрчлөлт гарсан байгааг судалж тогтоосон тохиолдолд зах зээлд шинээр үнэ цэнэ олох боломжгүй бүтээгдэхүүнүүд эргэн зах зээлд хэрэглэгчдийн сонирхолд нийцэн орох сайхан боломж бүрддэг ба энэ бол хэрэглэгчдийн зан төлөвийг судлах 3 дах нэн чухал ач холбогдол болно.
Бүтээгдэхүүний баглаа боодол, хэлбэр загвар, нэр зэргийг нь өөрчлөн хэрэглэгчдийн одоогийн байдалд тааруулах зэрэг нь зах зээлийн боломжийг ашиглах том жишээ юм.
Хэрэглэгчдийн зан төлөвийн судалгааны тусламжтайгаар бид бизнестээ ашиглах маркетингийн зөв иж бүрдлийг /бүтээгдэхүүн, үнэ, идэвхжүүлэлт, хуваарилалт/ үүсгэх ач холбогдолтой.
Бүтээгдэхүүн нь үнэ цэнэтэй, үнийн хувьд тогтвортой, хуваарилалтын байршуулалт нь эрчимтэй бөгөөд нийцтэй байх ёстой бөгөөд эдгээр нь идэвхжүүлэлтийн зөв механизмын дагуу ажиллах шаардлагатай.
Хэрэглэгчдийг сегментчлэх, зорилтот хэрэглэгчдээ тодорхойлох, хуваарилах зэргийн бодлогуудыг бид хэрэглэгчдийн хэд хэдэн брэндэд хандах хандлагуудыг ойлгож таньснаар хэрэгжүүлдэг.
Сонирхол, хэрэгцээ буюу сонголтын хувьд ижил төстэй хэрэглэгчдийн ангилж эцэст нь бүтээгдэхүүнийг зах зээлд хуваарилалтын дагуу байршуулахад хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа чухал ач холбогдолтой. Түүнчлэн аливаа компанийн ямар нэгэн бүтээгдэхүүний олонд танигдах байдлыг эерэг сайнаар бүрдүүлэхэд үүнд хамаарах өрсөлдөгчид болон тэднээс илүү гарах байдал ихээхэн чухал байдаг.
Хэрэглэгчдийн зан төлөвийг судлах 6 дах чухал ач холбогдол бол хэрэглэгчдийн сонголт хийх байдал цаанаасаа маш олон янз байдаг бөгөөд тодорхой хугацаанд тогтмол өөрчлөлттэй байдаг тул эдгээрийг ойлгон таних болно. Өнөө үед хэрэглэгчид сонголтоо маш ухаалаг хийдэг болсон ба тодорхой нэг бүтээгдэхүүн эсвэл брэндээс авч болох ашгийн хамгийн дээд хэмжээг өсгөх хүсэлтэй байна.
Хэрэглэгчид худалдан авалт хийх шийдвэр гаргах явцдаа маш олон дүрд хуваагддаг бөгөөд эдгээр дүрүүд болон шийдвэр гаргалт хийх шат алхмуудыг тогтоон судалж чаддаг нь хэрэглэгчдийн зан төлөвийн судалгааны 7 дах чухал ач холбогдол юм.
Хэрэглэгчид нь шинийг эрэлхийлэгч, сэтгэгч, тэмүүлэгч, туршигч зэрэг олон янзын дүрүүдийг худалдан авах шийдвэр гаргах явцдаа бүтээдэг. Худалдан авах шийдвэр гаргах үе шатын хувьд хэрэгцээгээ таньж мэдэх, хэрэгцээтэй холбоотой мэдээллүүдийг хайх, олон сонголтуудыг үнэлэх, худалдан авах шийдвэр гаргах зэргээр ангилагдана.
Тухайн бүтээгдэхүүн хэрэглэгчийн хүлээлттэй нийцэж буй эсэхийг хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар дамжуулан ойлгоход хэрэглэгчдийн зан төлөвийн 8 дах чухал ач холбогдол оршино. Хэрвээ бүтээгдэхүүн хэрэглэгчдийн хүлээлтийг давж чадсан байвал сэтгэл ханамжийн үр дүн гайхалтай байна гэсэн үг.
Байгууллагад санхүү, бүтээгдэхүүн, маркетинг гэх мэт олон төрлийн хэлтэс, газрууд байдаг ч гэлээ бүгд хэрэглэгчдийн хүсэл, сонирхлыг хангах нэг зорилгын дор ажиллаж байна.