SICA
НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖ БА ИРГЭДИЙН ОРОЛЦОО

Ой мод нь дэлхийн шим мандалын салшгүй хэсгийг бүрдүүлж, манай гарагийн дулаарлын явцыг сааруулж, хөрс, ус, агаарыг тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн ногоон байгууламж болон мод нь суурин газрын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээс гадна иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн хүрээнд “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ийг жил бүрийн 5 болон 10 сарын 2 дахь 7 хоногийн Бямба гараг болгон зарлажээ.

БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР

2015 оны 5-р сар – 234,037 мод, бут сөөг
2015 оны 10-р сар – 39,386 мод, бут сөөг

МОДНЫ АЧ ТУС

1 га газар мод:

  • 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлэх;
  • Утаа тортгийн 30-35 хувийг шингээх;
  • Дуу чимээний 25 хувийг замхруулах;
  • Тоос шорооны 21-76 хувийг шингээх;
  • Хэт халалт, хөрөлтийг 2-3 хэм бууруулах;
  • Хүчил төрөгч ялгаруулах;
  • Нүүрс хүчлийг шингээх;
  • Хөрсний эвдрэлийг хамгаалах;
  • Хөрсний усны эргэлтийг хангах;

Агаарын бохирдолыг багасгадаг, байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж бол ой мод юм.

УЛААНБААТАР ХОТЫГ НОГООН ХОТ БОЛГОХ БОЛОМЖ БИДНИЙ ГАРТ

1 өрх – 1 мод

Сууцны тусдаа байшин – 106,504 өрх
Гэр – 83,822 өрх

НИЙТ 190,326 МОД Мод дагаж ус, Ус дагаж амьдрал

Ойн хомсдлын 90% нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Хотод тарьж буй модны 80% нь хараа хяналтгүйгээс болж үхэж байна.

Ой мод нь хуурай газрын бүх амьтан, ургамлын 80% - ийн амьдрах орчин болдог.

МОД ТАРИХ АРГАЧЛАЛ

Мод тарих хугацаа: Хавар 4-р сарын 25-аас 5-р сарын 25 хүртэл, Намар 9-р сарын 25-аас 10-р сарын сүүл хүртэл.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл